05 сарын 18, Мягмар

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгох хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ
14 өдрийн өмнө
0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгох хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

 

УИХ-аас 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7 дахь хэсэгт заасны дагуу тус Байнгын хорооноос Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Хуульд оруулах өөрчлөлтүүд:

1 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:

“7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”

2 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж,  2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.”

4 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.    

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэнтэй холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Тавдугаар сарын 8 хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохыг та дэмжих үү?

Нийт санал:917

Видео

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй