04 сарын 23, Мягмар

О.Цогтгэрэл: Намын гишүүд, дэмжигчдийн бидэн дээр ирж өлсгөлөн, суултад нэгдэе гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа

Нам
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүдийн өлсгөлөн 5 дахь өдрөө үргэлжилж байна. Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Суулт зарлаад 5 хонолоо. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед намын гишүүд, дэмжигчдийн бидэн дээр ирж өлсгөлөн, суултад нэгдэе гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Талбайд ирж бөөгнөрөл үүсгэх хэрэггүй гэж хэлж ярьж байгаа. Бүлгийн гишүүд л хариуцлагаа үүрнэ. УИХ-ын даргын санаачлагаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тодорхой үр дүн гарах байхаа. Бид бүхний ярилцаж байгаа асуудлын цаана Монгол улсад хуулийн хэм хэмжээ ямар байгаа вэ? Шударга ёс хангагдаж байгаа юу гэдэг асуудал бий. Бичигдээд гарчихсан хуулийн цаана

Хууль, шударга ёс, цар тахлын ард Монгол улсын гүйцэтгэх засаглалын түвшингийн асуудал ярих шаардлагатай болчихжээ. Бид дараа дараагийн удаад энэ бүхнийг гаргаж тавина. 

Өчигдөр сөргөлдөж байгаа тал тодорхой саналтай уулзахаар ирлээ гэхэд тэдний болон талбайд цугларсан хүмүүсийн хооронд зөрчил үүссэн. ТЭСО-ийн ажилчин Э.Бат-Үүл дарга руу дайрсан үйлдэл гарсан. Миний хувьцаа эзэмшдэг байсан, үүсгэн байгуулсан компанийн 2000 гаруй ажилчид дотор ийм царай төрхтэй хүн олоогүй. Энэ асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа. Энэ зургийг байршуулж, спонсор хийж түгээж байгаа сайт бий. Зохион байгуулалттай гүтгэлгийн үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллагад хандсан.

Бид эв нэгдлийг хангаж, аль болох үймээн самуун гаргахгүй, зөрчил үүсгэхгүй, иргэдийг жагсаал цуглаанд уриалан дуудахгүй, сөргөлдөгч талтай ширээний ард суухыг байнга эрмэлзэж байгаа.

МАН энэ бүх үйл ажиллагаанд оролцож байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн оны төгсгөлөөр Монгол улсад улстөрийн нам үүсгэн байгуулсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэхэд АН-ын бүлэг 100 хувийн саналаар УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байсан. МАН-ын түүхэнд хэлмэгдэл гэх мэт олон зүйлүүд байсан ч гэсэн улстөрийн нам үүсэн байгуулсан ой гэдгийг бид бүхэн дэмжиж, хамтран тэмдэглэх ёстой гэж саналаа өгч байсан. Гэтэл

АН-д болж байгаа үйл явцыг энгийн үгээр тайлбарлахад, МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээгээд ажлаа У.Хүрэлсүхэд өгчээ. АН эрх баригч байж байгаад М.Энхболд дарга нь тамга ч үгүй нэг өргөдөл гаргангуут тамга хийж өгчихөөд, энэ танай намын л асуудал ш дээ, асуудлаа өөрсдөө шийдээч дээ гэж хэлээд зогсож байгаагаас ямар ч ялгаагүй. Айлын хашаанд түймэр тавьчихаад танай хашаан дотор л гал гарч байна. Бидэнд ямар хамаатай юм гэж хэлж байгаагаас ялгаагүй үйлдэл гэж үзэн эгдүүцэн хүлээж авч байгаа.

Бид бүхний тэмцлийн эцсийн зорилго хэн нэгнийг нэр дэвшүүлэх гэж анхнаасаа зориогүй. Хууль хэрхэн хэрэгжиж байна вэ, хууль бус олгосон тамга тэмдгийн асуудлыг нягталж шалгаж үзээч ээ, хууль, дүрэм журмын дагуу бүрдүүлсэн материалыг хүлээж аваач ээ гэсэн асуудал л тавьсан. Хууль бус зүйл ганц ч удаа яриагүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төрийн эрх барих дээд байгууллага УИХ дээр асуудлаа ярих гэсэн боловч боломж алга. Өнгөрсөн Баасан гаригт үдээс хойш Ерөнхий сайдын цаг байсан, чуулган хуралддаг өдөр. Гэвч хуралдсангүй. Монгол улсад нэг намын дарангуйлал тогтчихжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, МҮОНТВ татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг байж, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахгүй байна.

Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан ёст парламенттай оронд парламент дээрээ үгээ хэлж чадахгүй байна, Монголын ард түмэн өдрөөс өдөрт дарангуйлалд автаж байна. Улсын дээд шүүх, СЕХ хараат бус байх ёстой. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар төрийн ажлыг хийх ёстой атлаа нэг намын үүрэг даалгавар биелүүлж ёсчилдог болсон нь харагдаж байна. 

Үүний төлөө тэмлээ эхлүүлсэн. Ковидоор далимдуулан хүүхдүүд нь хоёр жил сургууль ч үгүй, Улаанбаатарынхан гэртээ хоригдоод, АН-ын бүлгийн үг хэлэх эрхийг хааж боогоод, Ерөнхий сайд нь ч чуулгандаа орж ирэхгүй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөө үл тоомсорлосон үйл явдлууд болж байна. МАН хуваагдахаараа төрийн ажлыг бүтэн сараар тасалдуулж байсан. 

СЕХ-ны шийдвэр яаж гарах нь хамаагүй. УИХ-д 13 суудалтай, бүлэг бүхий улстөрийн нам Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж чадахгүй байна. Эрх баригчдын захиалгаар нэр дэвшилт явагдлаа. СЕХ-ны дарга нь хуралдахаасаа өмнө биднийг бүртгүүлэхээр очиход л шийдвэрээ гаргачихсан сууж байсан. 

0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ