04 сарын 26, Баасан

Ц.Туваан: Хөөрхий дөө, УИХ-ын дарга өрөөндөө оруулж, аяга буцалсан ус өгчихөөд зураг тавиад цай уулаа гэсэн байна билээ

Нам
2 жилийн өмнө
Ц.Туваан: Хөөрхий дөө, УИХ-ын дарга өрөөндөө оруулж, аяга буцалсан ус өгчихөөд зураг тавиад цай уулаа гэсэн байна билээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хөөрхий дөө, УИХ-ын дарга өрөөндөө оруулж, аяга буцалсан ус өгчихөөд зураг тавиад цай уулаа гэсэн байна билээ

УИХ дах АН-ын бүлгийн ээлжит хурал төв талбайд боллоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан:  Бидний тэмцэл зөвхөн сонгууль байгаагүй ээ. Бид нэг намын дарангуйлал, төрийн байгууллага, Засгийн газрын дээр гарсан, улмаар парламентыг базаж хуралдуулах ч үгүй болгосон энэ бусармаг зүйлийн эсрэг тэмцэж байгаа. СЕХ нэр дэвшигчийг баталсан тогтоолоо ирүүлсэн. Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөв дэх өдөр "Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуульд хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд, авсан өдрөөс нь хойш хэрэгжиж эхэлдэг. Хоригийг огт тоолгүй нэр дэвшигчийг бүртгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хууль зөрчих нь хэвийн зүйл болсон л доо. Үндсэн хуулинд заасан "Монгол улсын нутаг дэвсгэрт сүүлийн таваас доошгүй жил тогтвор суурьшилтай амьдарсан" гэсэн заалт яагаад ч юм алга болсон. Үндсэн хуулинд байгаад байхад дагаж гарч байгаа бусад хуулинд нь байхгүй. Үүнийг та бүхэн цааш нь судалж үзээрэй. 

Та бүхэнд хэд хэдэн баримт үзүүлье.

Төрийн албан хэрэг хөтлөлтийн журмыг зөрчиж, Ардчилсан намын албан бланк ашиглаж, дугаар тавиад, хуучин дарга С.Эрдэнэ гарын үсэг зураад, тамгагүй бичгийг УБЕГ-т өгчээ. Хоёрхон хоногийн дараа улсын бүртгэгчийн дүгнэлт гарч, манай намын 20 жил ашигласан тамгыг хүчингүй болгосон. Маш хурдтай ажилласан. Бид бүхний тайлбарыг огт хэрэгсээгүй. Ердөө маргааш нь н.Бат-Очир гэж улсын бүртгэгч АН-ыг шинээр бий болоогүй байсаар байтал шинээр гэдэг нүдийг бөглөж, С.Эрдэнэд №9020 дугаартай тамга олгосон. Үрэгдүүлээгүй, гэмтээгээгүй, шинээр нам байгуулагдаагүй байсаар байтал ийм хууль бус үйлдэл хийснийг манай намын зүгээс гомдол гаргаж хуулийн байгууллагуудад шалгуулахаар хандаад байна.

Бидний гаргасан гомдлын дагуу 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн шүүх хуралдаж, С.Эрдэнэд хууль бусаар олгосон №9020 дугаартай тамгыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Энэ өдрөөс эхлэн энэ тамганы үйлчлэл хүчингүй гэдгийг эрүүл ухаантай л бол ямар ч хүнд ойлгогдохоор шийдвэр гарсан.  С.Эрдэнэ энэ бүх хууль бус үйлдлийг хийж, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч болсон. Энэ шударга ёс уу? Энэ зүгээр үү? Бид бүхэн энийг хараад зүгээр сууж байх ёстой юу? Энэ бүх  

УИХ-ын гишүүд бид Монгол улсад хууль тогтоох, хууль хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй төр ард түмний гүүр. Энэ нийгмийн байгаа байдал цаашид даамжирвал дарангуйлал руу явчих нь ээ. Бид ийм байдалд хүргэхгүйн төлөө зорьж байна. Бидний амь нас, эрүүл мэнд үүний дэргэд юу ч биш. Бидний асуудал тийм сонин биш.

Хуулийн дагуу тэмцлийн дээд хэлбэрийг сонгоод л өлсөж байгаа. Эмч нар биеийн байдлыг өдөрт хоёр удаа ирж үзэж байгаа. Биднийг хоол унд идэж байгаа гэж хардаж, харлуулж байгаа хүмүүс байгаа бол ирээд хяналтаа тавиад байна биз. Бид  хоол унд гэсэн жижигхэн зүйлээр хөөцөлдөөд байх хүмүүс биш. Чин сэтгэлээсээ тэмцэж байгаа.

Бүгдийг нам захирч байгаагийн эсрэг тэмцэхгүй гээд яах билээ. Өлсгөлөн зарласан дөрөв дэх өдөр Адъяасүрэн гишүүний биеийн байдал муудаж, эмч нар өлсгөлөнгөө зогсоохыг шаардсан тул зогсоосон. Бусад гишүүд эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй. Бид тэгдэг эрчүүд биш. 2019 оны цагаан сараас эхлэн бүгдийг хорьж, яагаа ч үгүй байхад сүржигнээд дайны байдалд оруулсан. Энэ бүхний ард сонгууль л байсан.

 
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

..,
[162.158.166.223]
2 жилийн өмнө
Үхвэл сайн л бга. Ганц чи биш 13- уулаа.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ