04 сарын 19, Баасан

С.Ганбаатар: У.Хүрэлсүх сонгууль болохоос өмнө ХААН болчихсон байна. Болиоч ээ!

Нам
2 жилийн өмнө
С.Ганбаатар: У.Хүрэлсүх сонгууль болохоос өмнө ХААН болчихсон байна. Болиоч ээ!

С.Ганбаатар: Биднийг хоол идсэн гэж гүтгэж, тавлаж, доромжилж байгаа Монгол ахан дүүс ээ! Би та нарын ирээдүйн төлөө явж байгаа юм аа. Та нарыг ажилтай, орлоготой болгох гэж тэмцэж байгаа. 

Эрүүл мэндийн сайдын 233 дугаар тушаалаар өлсгөлөн зарлаж, тэмцэж байгаа АН-ын бүлгийн гишүүдэд эрүүл мэндийн хяналт тавьж байгаа СБД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын багаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын биеийн байдал цаашид өлсгөлөнг үргэлжлүүлэх боломжгүй болсныг хэллээ. С.Ганбаатар гишүүний биед хийсэн удаа дараагийн давтан шинжилгээгээр эрхтэн системийн өөрчлөлт, бодисын солилцооны хямралууд гарсан тул эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлэх шаардлага гарлаа хэмээн эмчийн дүгнэлтийг өөрт нь дуулгалаа. Эрүүл мэндийн талаар хувь хүний нууцтай холбоотой тул дэлгэрэнгүй хэлэх боломжгүй. Эрсдлийн үнэлгээ хийгээд зайлшүй хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй гэсэн шаардалагыг тавьж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

С.Ганбаатар: Эмч нартаа баярлалаа. Энэ хүмүүсийнхээ хөдөлмөрийг хүндэлж, биднийг хайрлаж байгааг хараад баярладаг. Нуугаад байх юм байхгүй. Сахар унасан байна гэсэн. Өөр юмнууд хэлсэн, тэрийг нь санахгүй байна. Биднийг хоол идсэн гэж гүтгэж, тавлаж, доромжилж байгаа Монгол ахан дүүс ээ! Би та нарын ирээдүйн төлөө явж байгаа юм аа. Та нарыг ажилтай, орлоготой болгох гэж тэмцэж байгаа. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Рио Тинтогоос Монголчуудын хүртэх ёстой хөрөнгийг хулгайлаад сууж байгаа У.Хүрэлсүх ээ! МАН-ын орой дээр байгаа мафийн толгойлогч нар аа! Та нарыг Монголын ард түмнийг хүндэтгэ гэж энэ өлсгөлөнг зарлаж байгаа. Та нар хөлсний троллуудаар аа "хоол идсэн" гэж доромжлуулж суух нь та нарт цөвтэй шүү. Би өөрийн эрх чөлөөгөө эдэлж, эндээ үлдэнэ. Намайг болиулья гэж бодож багйаа бол У.Хүрэлсүхэд очиж хэл л дээ. Монголчуудын сонгох, сонгогдох эрхийг битгий дээрэмд л дээ. Тэр хүн чинь сонгууль болохоос өмнө ХААН болчихсон байна шүү дээ. Болиоч ээ! 

Босоо Ганбаатар босоо хэвээрээ байнаа. Битгий санаа зов. Босоо Ганбааг хэвтээ гэж хэлүүлмээр байгаа юм уу? Удаан өлсгөлөн байхаар хүн сэтгэл хөдлөлөө хянахаа больдог. Тэд намайг "Ганбаатар согтуу байсан" гэж хэлэх гэж байгаа юм. Хоол идсэн гэж хэлж байгаа хүмүүс ингэж хэлэхэд амархан. Энэ олон доромжлол, гүтгэлэг намайг улам дайчин болгодог. Оюутан цагийн орлогогүй, ядарч явсан тэр амьдарлаа бодож би өнөөдөр тэмцэгч болсон. Орлогогүй, ажилгүй олон залуучуудын төлөө би өнөөдөр тэмцэж байгаа. Монголын баялгийг МАН-ын оройд суусан хүмүүс гадныхантай нийлж цөлмөж байгаа учраас Монгол залуучууд ядарч яваа. Үүнийг зогсоохын төлөө бид яваа. 

Эцэст нь, Монголын ард түмэн УИХ-ын гишүүдийг жаргаарай, баяжаарай, тендэр аваарай гэж явуулдаггүй. Харин биднийг жаргаагаарай, баяжуулаарай, үүний төлөө биеэ зовоогоорой гэж сонгож явуулдаг. Бид энд ажлаа л хийж байна. 

 
7
0
0
1
1
0
0

Сэтгэгдэл6

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Zochin
[162.158.166.51]
2 жилийн өмнө
Ih hutsahgui gertee hari daa....
Хариулах
Хаха
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Тэнэг мал вэ
Danzan
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Tand Burkhan huch uguh boltugai
Хариулах
Хүндэтгэж байна
[172.69.45.134]
2 жилийн өмнө
Яана даа. Биеэ бодох хэрэгтэй шүү та.
Хариулах
Зочин
[162.158.167.174]
2 жилийн өмнө
Мундаг шүү
Хариулах
Зочин
[162.158.166.223]
2 жилийн өмнө
Гэртээ харь шал худлааа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ