04 сарын 20, Бямба

Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ардчиллыг аюулд оруулж байна уу?

Ерөнхийлөгч
2 жилийн өмнө
Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ардчиллыг аюулд оруулж байна уу?

"The Diplomat": Ази, Номхон далайн бүсийн олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн бие даасан улс төрийн шинжээч Бат-Оргилын Алтанхуяг, Нэгдсэн Вант Улсын Ноттингемийн Их Сургуулийн дэд профессор Фернандо Касал Бертоа нарын нийтлэлд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох нь улс төрийн намуудыг сулруулж, улс төрийн намын тогтолцоонд саад учруулж, засгийн газрыг тогтворгүй болгож, туйлшралыг өдөөдөг тул шинэ тулгар ардчилсан орнууд "Сонгодог ерөнхийлөгчийн сонгууль"-аас зайлсхийх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ардчиллыг аюулд оруулж байна уу?

Бүхний анхааралд өртөөд буй Ерөнхийлөгчийн сонгууль талцлыг нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг сулруулах, болон туйлшралыг өөгшүүлэх зэргээр ардчиллыг эрсдэлд оруулж болзошгүй юм.

 

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 9-ний өдөр найм дахь удаагаа болох гэж байна. Сонгуулийн өмнөх хэдэн долоо хоногт улс төрийн идэвхжил эрс нэмэгдэв. Шүүхийн шийдвэрүүд, Ерөнхийлөгчийн зарлигууд, намуудын хагарал, нэгдэлтэй холбоотой улс төрийн туйлшралыг бий болгов.

Энэ байдал Монгол улс дахь улс төрийн намын тогтолцоог урьд өмнө байгаагүйгээр тогтворгүй болгож буй бөгөөд хэрэв энэ хэвээр үргэлжилбэл тус улсын ардчилалыг уналтад хүргэж болох юм.

1990 оны хувьсгалын дараа Монгол улс Ерөнхийлөгчтэй болсон ба түүнээс өмнө ерөнхийлөгчгүй байв. Тэр үед Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга асан (коммунист парламентийг ийнхүү нэрлэдэг байсан), Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг парламентаас сонгосон. Үүнээс хоёр жилийн дараа урт удаан, адармаатай хэлэлцүүлгийн эцэст баталсан шинэ үндсэн хуулиар төрийн тэргүүнээ ард түмнээс сонгодог болсон. П.Очирбат 1993 оны 6-р сарын 6-нд 60 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.

Америкт амьдардаг Испанийн эрдэмтэн Хуан Линц “Ерөнхийлөгчийн засаглалын аюул” (1990) хэмээх нийтлэлээ хэвлүүлснээс хойш судлаачид нийт сонгогчдоос сонгодог ерөнхийлөгчийн сонгуультой холбоотой үүсч болзошгүй асуудлуудыг дэлгэх болсон. Их Британид тухайн үед амьдарч байсан Испанийн өөр нэгэн эрдэмтэн Фридрих Эберт Стифингийн бичсэн саяхны нийтлэлд нийт сонгогчдоос сонгодог ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аюулын талаар анхааруулжээ. Бусад асуудлын зэрэгцээ нийт сонгогчдоос сонгодог ерөнхийлөгчийн сонгууль нь улс төрийн намын тогтолцоог эвдэх, намуудыг хагалан бутаргах, туйлшралыг өөгшүүлэх аюултайг нийтлэлд тэмдэглэжээ. Эдгээр үзэгдлийг орчин үеийн Монголын улс төрд ажиглаж болно.

Улс төрийн намын тогтолцооны эвдрэл

Ерөнхийлөгчийн албан тушаал тийм ч их эрх мэдлийг дагуулдаггүй ч гэсэн олон улстөрчид түүнд хүрэхийг эрмэлздэг. Энэ үзэгдэл Монгол шиг улс орнуудад ч мөн түгээмэл байдаг. Төрийн тэргүүний суудлаа алдах болсон эсхүл өөрийн намаас нэр дэвших боломжгүй болсон хэнээрхэл ихтэй, төрийн тэргүүн болох туйлын хүсэлтэй улс төрчид шинээр нам байгуулж уг албан тушаалд дахин өрсөлдөх оролдлого хийх тохиолдол байдаг.

Тухайлбал, 2009 онд тухайн үед Ерөнхийлөгч байсан,  Монгол ардын намаас (МАН) нэр дэвшигч Намбарын Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас оролцсон нэр дэвшигчид ялагдсаны дараа ийм зүйл болсон. Н.Энхбаяр өөрийн ялагдлыг МАН-ын удирдагчдад тохож, тус намаас гаралтай бусад парламентын гишүүдтэй хамтарч Монгол ардын хувьсгалт нам (МАХН) гэх шинэ нам байгуулахаар шийдсэн. Сонирхолтой нь ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хоёр нам дахин нэгдэх гэж байна.

Намын хагарал: Фракцад хуваагдах

Хэн нэгний хожил нөгөөгийн ялагдал гэх “тэг-нийлбэр”-ийн логикоос улбаатайгаар ерөнхийлөгчийн сонгууль нь хувь хүний амин шинж чанарыг түлхүү харуулах хандлагатай байдаг. Энэ нь намыг хагалах, сул дорой шинэ намууд үүсэх нөхцөл болдог. Уг байдал Монгол шиг улс төрийн намууд нь аль хэдийнээ фракцид хэт хуваагдсан улс орнуудад илүү тохиолддог. 2010 онд МАХН байгуулагдсан, Ардчилсан нам (АН) дотор одоо үүсээд байгаа дотоод маргаан нь фракцууд нам дотроо тогтворгүй байдал үүсгэж байгаагийн тод жишээ юм.

Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших гэсэн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын оролдлого нь АН-ын энэ байдалд голлон нөлөөлжээ. Энэ байдал АН доторх Х.Баттулгыг дэмжигчид болон АН-ын дарга асан Содномзундуйн Эрдэнийг дэмжигчдийн хооронд хагарал үүсгэсэн.

Дэлхийн ихэнх хагас ерөнхийлөгчийн засаглалтай орнуудаас ялгаатай нь Монгол улсад ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ нь ерөнхийлөгчөөр сонгогдохдоо намын гишүүнчлэлээс татгалзаж намаасаа холдсон хүн ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх хүсэлтэй тохиолдолд хүндрэл үүсгэдэг. Ерөнхийлөгчийн сонгууль нь Монголын улс төрийн намуудад томоохон хүндрэл бэрхшээл учруулдаг болохыг АН-ын одоогийн нөхцөл байдал харуулж байна. Хууль зүйн сайд асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжингийн хэлснээр “Намууд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүнийг дахин нэр дэвшүүлэх үед хамгийн их хохирол амсдаг”.

Монголын улс төрийн гол сөрөг хүчний нам болох АН доторх хагарал нь намын анхан шатны сонгуулийг нэгэн зэрэг явуулж, тус бүрдээ өөрсдийн удирдагчдаа намын даргаар бүртгүүлэхээр хоёр фракцаас гаргасан өргөдлийг Дээд шүүх хүлээн авахгүй буцаахад хүргэсэн. 

Туйлшрал

Нийт сонгогчдоос сонгодог ерөнхийлөгчийн сонгууль нь улс оронд тогтсон нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эсэргүүцэх эсрэг үзлийг өөгшүүлэхийн зэрэгцээ улс төрийн туйлшралыг өдөөж магадгүй юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөрсдийн намын хязгаараас хальж сонгогчдод хүрэх шаардлагатай байдагтай холбоотойгоор Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлууд сөрөг сурталчилгаа, хар өрсөлдөөн, популист хандлагаар дүүрэн байна хэмээн тодорхойлогдож байна.

Үүнийг “Монгол ялна” гэсэн урианаас харж болно. Энэ уриа нь түүний өрсөлдөгч бол “цэвэр” монгол хүн биш гэсэн утгыг агуулж байсан юм. Харин бусдад энэ уриа нь М.Энхболд бол гадаад гүрэн эсхүл үндэстэн дамнасан корпорацын төлөөлөгч гэж ойлгогдож байсан байх. Үзэл бодол, бодлогын асуудлууд орхигдож, улстөрчдийн хувийн дайралтыг нэмэгдүүлж, сонгогчдыг туйлшралд хүргэсэн.

Засгийн газрын тогтворгүй байдал

Ерөнхийлөгчийн сонгууль нь засгийн газрыг тогтворгүй болгож, цаашлаад намын тогтолцоог өөрчилж, тогтолцооны хямралд хүргэж болзошгүй юм. Ухнаагийн Хүрэлсүх огцорсон нь хамгийн ойрын жишээ юм. Улаанбаатарын төв талбайд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсон шалтгаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН дийлэнх олонхийн суудал авсныг үл харгалзан У.Хүрэлсүх Монголын ардчиллын түүхэнд хамгийн богино хугацаанд огцорсон анхны ерөнхий сайд болсон. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд хийсэн алхам болох нь одоо тодорхой болсон. 

Ерөнхийлөгчийн сонгууль эсвэл эрх баригч нам доторх ерөнхийлөгчийн эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй засгийн газрыг солих тохиолдол цөөнгүй гарч байсан. Хэдийгээр хоёулаа АН-ынх байсан ч Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг түүнийг огцруулах ажлыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зохион байгуулсан хэмээн тасралтгүй мэдэгдсээр ирсэн. Парламентын сонгуулиас ганцхан жилийн зайтай ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагддаг нь Монголын улс төрийг тодорхойгүй байдалд хүргэх хүчин зүйл болдог. Учир нь шинээр байгуулагдсан засгийн газар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй зохицож ажиллах шаардлагатай болдог. Хэрэв У.Хүрэлсүх ялагдвал өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээр байгуулагдсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн танхим дахин өөрчлөгдөх төлөвтэй байна.

Дүгнэлт

Эрдэмтэд улс орны төрийн тэргүүний сонгууль ардчилалд нь аюул занал учруулж болохыг нотлон харуулсан. Хагарал бутралыг өөгшүүлдэг, улс төрийн намуудыг сулруулдаг, улс төрийн намын тогтолцоонд саад учруулдаг, засгийн газрыг тогтворгүй болгодог, туйлшралыг өдөөдөг нийт сонгогчдоос сонгодог ерөнхийлөгчийн сонгуулиас зайлсхийх нь зүйтэй юм, ялангуяа шинэ тулгар ардчилсан орнууд.

Шинэ үндсэн хууль батлагдсанаас нэг жилийн дараа дээр тайлбарласан улс төрийн нөхцөл байдал эдгээр айдас байгааг баталж байгаа нь “засаглалын тэнцвэр”-ийг агуулсан парламентын засаглалын тогтолцоог нэвтрүүлэх Монголын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн боломж алдагдсан мэт.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ