05 сарын 19, Ням

Б.Энхбаяр: Сүүлийн үед задалсан бичлэгүүдийн эзэн холбогдогч тогтоогдсон уу?

УИХ
3 жилийн өмнө
Б.Энхбаяр: Сүүлийн үед задалсан бичлэгүүдийн эзэн холбогдогч тогтоогдсон уу?

Өчигдрийн (2021.5.13) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар Хууль зүйн сайдад хандан сүүлийн үед камерын бичлэгүүдийг хэн задлаад байгааг асуусан боловч Хууль зүйн сайд хариу өгөлгүй бултсаар байв. 

Б.Энхбаяр: Төр нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэж камержуулчихаад, бүх иргэдээ хууль бусаар тагнаж чагнан, мэдээллийг нь  задлаад байвал үр дагаврыг нь хэн хариуцах вэ?

Б.Энхбаяр: Хууль санаачлагчаас хоёр асуулт асууя. Нэгдүгээрт, камержуулах байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг дэмжиж байгаа. Сүүлийн үед камерын бичлэгүүд ихээр гарч байна. Орцны, замын цагдаагийн энгэрийн камер гэх мэт. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа бичлэгүүд нь ямар байдлаар олон нийтэд гараад байгаа юм бэ? Төр нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэж камержуулчихаад, бүх иргэдээ хууль бусаар тагнаж чагнан, хувь хувьсгалын нууц мэдээллийг нь  задлаад байвал үр дагаврыг нь хэн хариуцах вэ? Сүүлийн үед задалсан бичлэгүүдийн эзэн холбогдогч тогтоогдсон уу? 

Хоёрдугаарт, С.Бямбацогт даргын санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэж 2019 онд баталсан. Хуулинд орлогын 40-өөс доошгүй хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах эрх мэдлийг Хууль зүйн сайдад олгосон. Яагаад энэ зарцуулалтаа хоёр салгаж байгаа вэ? Дөчөөс доошгүй хувиа яг юунд зарцуулах вэ гэдэг нь зөвлөлдөө байж байвал дээр биш үү? 

Х.Нямбаатар: Засгийн газрын хуралдаанаар "Нийтийн мэдээллийн тухай хууль", "Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль",  "Цахим гарын үсгийн тухай хууль" гэсэн гурван хуулийг хэлэлцүүлээд, УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр цаг хүссэн байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Кибер аюулгүй байдлын тухай хууль" хэлэлцэгдээд нийт дөрвөн хууль орж ирж байгаа.

Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулинд камержуулалттай холбоотой хүний эрхийн бүхий л асуудлуудыг маш тодорхой зохицуулалт хийж өгч байгаа. Хувь хүний ямар мэдээллийг ил болгох, ямрыг хаалттай хязгаарлах вэ гэдгийг нарийвчлан зохицуулж өгсөн. Хувь хүний мэдээлэлд халдсан тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар зүйлчилж байгаа. Сонгууль болохоор янз бүрийн камерын бичлэгийн уралдаанууд болдгийг бүр мөсөн хязгаарлая гэсэн зохицуулалт явж байгаа.

Хоёрдугаарт, Камерыг хэн арчлах, хэн нэгдсэн системийг бий болгох, хэн нүүрний линзийг арчиж байх талаар хариуцсан эзэн, зохицуулалт огт байхгүй. Тиймээс Монгол улсад камерын нэгдсэн системийг иж бүрэн бий болгоход 60000 ширхэг камер хэрэгцээтэй байгаа. Хөдөө орон нутаг, хурдны замууд, сум суурингаа бүхэлд нь хяная гэвэл бидэнд 60000 ширхэг камер хэрэгтэй. Өнөөдөр 6000 камер байгаагийн 2000 нь зүгээр хонгио байгаа. Ямар ч ашиглалт хийгээгүй. Хоёр мянган камер нь ажилладаггүй, хоёр мянга нь стандартын шаардлага хангадаггүй, хоёр мянга нь шаардлага хангаж байгаа. Цаашид бид зоригтой арга хэмжээ авахгүй бол 2000 маань ажиллахгүй болох нөхцөл байдалтай байна. Тиймээс орон нутагт зөвхөн камерын арчлалтдаа зарцуул гэсэн зохицуулалтыг хийж өгч байгаа. Энэ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөө шугамаар орон нутаг өөрөө хариуцаж, арчлалтаа хийнэ. Нэмж мэдээлэхэд, камерыг нийлүүлэх хоёр төлөвлөгөөтэй байгаа. ҮАБЗ дээр Хятадын Засгийн газрын 30 сая ам. долларын буцалтгүй тусламж зогсонги байдалд байгаа. БНСУ-ын Засгийн газрын 14,8 сая ам.доллараар цахим гав авах байсныг камержуулалт руу шилжүүлье гэсэн саналаа ГХЯ-аар дамжуулан Солонгосын талд тавиад байна. 

Б.Энхбаяр: Дөчин хувь гэдэг 10-15 тэрбум, хамгийн багадаа 10-аад тэрбум төгрөгийн асуудал ярьж байх шиг байна. Сайдын ярианаас орон нутаг дах салбар зөвлөлүүд камераа засаж сэлбэхдээ зарцуулахгүй байгаа учраас хуулинд нь зохицуулалтыг нь бичиж өгөх агуулга байгаа юм байна гэж ойлголоо. Хуулинд гэмт хэрэг, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгуллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулна гээд биччихээр өөр зүйлд зарцуулах ямар ч боломжгүй болж байна л даа. Арван тэрбумыг зөвхөн IT-д зарцуулна гээд хуульчилчихна гэсэн үг. Гэтэл жил бүр арван тэрбумын зардал гарах уу?

Х.Нямбаатар: Аймаг орон нутаг бүрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл харилцан адилгүй төсөвтэй байдаг. Тухайлбал, Архангай аймаг 158 сая төгрөгийн төсөвтэй байхад Баян-Өлгий аймаг 15 сая төгрөг, нийслэл 9 тэрбум гэх мэт. Эдгээрийн зөвхөн 20 хувийг камерын ашиглалт, хамгаалалтад зарцуулаад, үлдсэн төсвийг бусад гэмт хэргээс сэргийлэх чиглэлд захиран зарцуулах эрх нь зөвлөлдөө үлдэнэ. Нэгдсэн систем одоогоор манайд байхгүй. Энэ ондоо багтааж нэгдсэн системтэй болох зорилт тавиад ажиллаж байгаа.

 

 
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ