МАН, МАХН -ууд нэгдэх болсон талаараа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр МАХН-ын ээлжит бус их чуулган хуралдаж, улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд нэгдэн нийлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Чуулганы хуралдааны үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд МАХН-ын 100 жилийн ойн медалийг гардууллаа. Тэрбээр энэ үеэрээ “Гуравдугаар сарын 1-ний өдөр У.Хүрэлсүх даргын гараас МАН-ын 100 жилийн ойн медалийг авсан. Харин одоо би МАХН-ын 100 жилийн ойн медалийг У.Хүрэлсүх даргад гардуулж байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.