04 сарын 25, Пүрэв

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ
2 жилийн өмнө
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм.
Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдийг урьж, ажлаа танилцуулж, санал солилцсон нь анхны тохиолдол байлаа. Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргасан юм. Ингээд УИХ-д нийслэл хотоос сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг гишүүд нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, нам үл харгалзан "Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл" санаачилснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Дүүрэг, нийслэл, Засгийн газрын түвшинд хамтарч ажиллана
“Нийслэлд хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Энэ хэрээр түгжрэл, дахин төлөвлөлт, агаар, орчны бохирдол гэх мэт тулгамдаж байгаа олон асуудал бий. Түр хороо бодлогын гурван түвшинд ажиллана.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гарц, гаргалгаа олоход анхаарах юм.
, нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нийслэл, дүүрэг, Засгийн газрын хэмжээнд хамтарч ажиллаж, дэмжин тусална.
хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль, тогтоомжид Хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллана. Түр хороо ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах орчин сайжирч, нийгэм, эдийн засгийн өсөлт дээшилнэ. Энэ ажилд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо туйлын чухал. Иймээс дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.
190024694_2923906991219594_4391434693880268427_n
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Түр хороо УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хороотой адилхан эрхтэй 
Түр хороо УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавина. Түр хороо байнгын хороо шиг байнгын ажилладаггүй. Тодорхой асуудлуудыг шийдээд явна. Засгийн газар нийслэлийн асуудлыг анхаарч байна. Түр хороог мөн орон нутгаас сонгогдсон гишүүд маань ч дэмжиж байгаа.
Энэ бол Засгийн газрын нүүр тулах асуудал мөн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн бол УИХ-ын дарга Улаанбаатар хотын асуудал Монгол Улсын хөгжил, эдийн засаг, эрх зүйн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, чиглэл, үүрэг өгдөг. Мөн эргээд иргэдийнхээ өмнө тайлангаа тавина. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг хөдөө, орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэсэн үг биш. ” хэмээн ярьсан юм.
190493352_2923907684552858_307114686285499745_n
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод анхаарах ёстой
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийг түргэтгэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах Түр хороо байгуулахаар боллоо. Орон нутгийн сонгогдсон цөөн гишүүн үүнд оролцож байгаагийн нэг нь би. Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Төвлөрөл, ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл хамгийн том тулгамдаж байгаа асуудал.
Улаанбаатар хотын төвлөрлийг хэрхэн сааруулах вэ гэдэг бодлого явах ёстой. Үүний тулд хэрхэн хууль, эрх зүйн болон татварын орчныг бүрдүүлэх вэ гэдгийг цогцоор нь ярих ёстой. Ийм ч учраас би Түр хороо байгуулахад хамтарч оролцож байгаа юм” гэв.
187012381_2923908274552799_7349934720368271766_n
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэг цул болж, бодлогын дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Тиймээс үр дүн гарна. Мөн алсын бодлогоос гадна ойрын бодлогыг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ” хэмээв.
187137823_2923908731219420_5693383698830416152_n
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Түр хорооны гол зорилго бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх юм
“Автомашины хөдөлгөөнөөс гадна оюун санааны, төрийн үйлчилгээний, банк, санхүүгийн, авлига, хээл хахуулийн гээд олон түгжрэл байна. Намрын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Улаанбаатар хотод концессын гэрээ хийх, мөн бонд босгох эрхийг нь өгсөн. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх боломж, бололцоог эрх зүйн хувьд яаж нээж өгөх вэ гэдэгт Түр хороо анхаарал хандуулж, тусалж, дэмжиж ажиллана.
Жил бүр улсын төсөв рүү нийслэлийн хамаг эх үүсвэрийг нь татчихдаг. Энэ асуудлыг Түр хороо эхний ээлжид шийдэх ёстой. Дэд бүтэц хүрэлцээтэй байгаа, эрчим хүчний шугам, дулаан нь тавигдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрийг нь ашиглаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгцээ, шаардлага байна. ” гэв.
188785873_2923910037885956_6309122309542378479_n
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ