03 сарын 29, Баасан

Зөвхөн Х.Баттулгын саналаас 7333 санал “ЦАГААН” сонголт руу орсон бол дахин сонгууль явагдах байсан

Сонгууль
2 жилийн өмнө
Зөвхөн Х.Баттулгын саналаас 7333 санал “ЦАГААН” сонголт руу орсон бол дахин сонгууль явагдах байсан

Зөвхөн Х.Баттулгын саналаас 7333 санал “ЦАГААН” сонголт руу орсон бол дахин сонгууль явагдах хэмжээнд сонгуулийн дүн өөрчлөгдөх байсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгохгүй, сонголт алга, цагаан сонголт хийнэ, эсвэл гурвууланг нь дугуйлна, саналын хуудсанд өөр хүний нэрийг бичнэ, саналаа өгөхгүй хэмээн иргэд олон нийт хэлэлцэж байна.

2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явуулахаар СЕХ шийдвэрлэж байв.

192126085_406091150415622_6416532428962798309_n

Хоёр дахь санал хураалтаар нийт 1,207,787 сонгогч саналаа өгснөөс Х.Баттулга 611,226 санал буюу 50,61 хувь, М.Энхболд 497,067 санал буюу 41,2 хувийн санал тус бүр авсан бол 99,494 санал буюу 8,2 хувь нь “Санал огт тэмдэглээгүй буюу цагаан сонголт” хийсэн байв.

Untitled 1

Өөрөөр хэлбэл, сонгуулийн санал хураалтын дүнгийн хавтгайд “ЦАГААН” сонголтыг сонголт хэмээн баталгаажуулдаг гэсэн үг. Цагаан сонголт гэдэг ойлголт 2017 оны сонгуулийн эхний санал хураалтын үеэр сонгогчдод төдийлөн танил болоогүй байсан гэдгийг санал хураалтын дүнгээс харж болно. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явагдсан сонгуулийн санал хураалтад нийт санал өгсөн сонгогчдын дөнгөж 1,37 хувь нь санал огт тэмдэглээгүй буюу цагаан сонголт хийж байжээ. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонголтыг луйвардсан гэж үзсэн МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс дараагийн санал хураалтыгТухайн үед Х.Баттулгын саналаас 7333 санал “ЦАГААН” сонголт руу орсон бол юу болох байсан бэ? .

М.Энхболдын авсан саналыг хэвээр тооцон, зөвхөн Х.Баттулгад өгсөн саналаас 7333 санал л цагаан байсан бол гэж тооцож үзэхэд л дахин сонгууль явагдах хэмжээнд сонгуулийн дүн өөрчлөгдөх байж.

Цагаан сонголтыг ойлгохын тулд эхлээд хуульд хэрхэн заасныг мэдэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдох хэсгийг харья.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлд:

1.Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.

4.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

5.Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

6.Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол ДАХИН СОНГУУЛЬ явуулна.

Үндсэн хуулийн дээрх заалтуудаас бидэнд нягтлах шаардлагатай хэд хэдэн нэр томъёо гарч ирж байна. Үүнд:

  1. Олонхийн санал гэж юу вэ? 2007 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн Хоршооны тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор гаргасан Улсын Дээд шүүхийн тогтоолд: “дийлэнх олонхийн саналаар” гэдгийг гуравны хоёр буюу 66.6 хувийн саналаар гэж ойлгох бөгөөд харин “олонхын саналаар гэдгийг 50-иас дээш хувийн гэж ойлгоно хэмээн тайлбарласан нь бий. Улсын дээд шүүхээс гаргасан тайлбарт тусгасан үгийн хэрэглээг Монгол улсын бусад хуулинд ч нэг утгаар хэрэглэдэг билээ. Үгийг Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласнаар ойлгож, хэрэглэнэ.
  2. Дахин сонгууль гэж юу вэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 2-т Ерөнхийлөгчийн сонгууль нь ээлжит, ээлжит бус, дахин сонгууль гэсэн төрөлтэй байх бөгөөд анхан болон хоёр дахь шаттай байна хэмээн заажээ. Мөн хуулийн 4.2.3.“Дахин сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхын санал аваагүй тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ гэжээ.
  3. Хоёр дахь санал хураалт гэж юу вэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд  хоёр дахь санал хураалт явуулах талаар заажээ.

77.1. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна.

77.2. Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

77.3. Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулна.

Цагаан сонголт гэж юу вэ? Цагаан сонголтыг хэрхэн хийх вэ?

Цагаан сонголт нь сонгогч бүрийн хууль ёсны эрх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 68.12-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно.” гэж заажээ.

Цагаан сонголтын эцсийн зорилго нь өөрт таалагдаагүй нэр дэвшигчдээс татгалзаж дахин сонгууль буюу дахин нэр дэвшилт рүү буцах арга зам юм. Долоон чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэгчээр дуртай дургүй, хүчээр сонголт хийсээр байх уу гэдэгт сонгогчид сүүлийн үед ихээхэн ач холбогдол өгөх болжээ.

Хэрэв та хүсвэл сонголтоо өөрчлөх боломж бий гэдгийг дахин хэлье. Тэгвэл яаж гэж асуух байх. Та цагаан сонголт хийхийг хүсвэл дараах алхамуудын алийг ч хийсэн машин унших болно. Хар машин уншсан санал бүхэн хүчинтэй.

  1. Хэнийг ч дугуйлахгүй, хоосон өгөх;
  2. Хүссэн нэр дэвшигчийнхээ нэрийг бичих;
  3. Ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ бичих.

Нэгээс илүү нэр дэвшигчийн өмнөх нүдийг бөглөсөн тохиолдолд машин таны саналын хуудсыг уншихгүйгээр буцаан түлхээх бөгөөд энэ тохиолдолд хүсвэл дахин шинээр саналын хуудсыг нэг удаа авч болдог. 

Нэгэнт та саналаа өгөхөөр зорьж очсон л бол аль болох саналын хуудсаа хүчинтэй байлгах нь зөв.  

Энэ талаар хуулинд дараах байдлаар тусгасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн: 

  • 70.1-д "Нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.", 
  • 62.6.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно,
  • 62.7.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.
  • 68.10.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:

68.10.1.санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;

68.10.2.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;

68.10.3.санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.

68.11.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.

68.12.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно.

Энхбат миний сонголт биш. Гэхдээ сонгоно.

Энэ удаагийн сонгуульд гурван нэр дэвшигчийн хэнийг ч дэмжихгүй "ЦАГААН" сонголт хийнэ. Гэхдээ .

Энэ бүхэн боломжгүй. Угаасаа У.Хүрэлсүх ялах юм биш үү? гэж та бодож, эргэлзэж байгаа байх. Тэгвэл дахин нэг тоо бодож үзье.

Untitled_3

Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын тоог 2,1 сая гэж үзээд сонгуулийн ирцийг 75 хувиар тооцсон. Цагаан сонголтын эцсийн зорилго нь дахин сонгууль тул У.Хүрэлсүхийг 50 хувиас илүү санал авахуулж болохгүй. Тиймээс хоёр дахь санал хураалтаар түүний саналыг 50 ба түүнээс бага хувь гэж тооцоод, үлдсэн саналыг өрсөлдөгч "Х" болон цагаан сонголт эзлэх ёстой. Ингэхийн тулд өрсөлдөгчийн авах саналын хувийг 40, 30, 20 хувь байхаар тооцоолов. Тэгвэл "Цагаан сонголт" 30 хувь буюу 472,500 санал байхад бид энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломж байна. 

Сонголтгүй сонголтыг өөрчлөх боломж бий. Бид хүсээгүй сонголтынхоо золиос болсоор байх уу? Хүчээ нэгтгэж чадвал өөрчлөх боломж нь байна. Хэдий чинээ ирц өндөр хувьтай байна, бид зорилгодоо төдий чиний ойртож очно. 

Сонголт чиний гарт бий...

2
2
0
0
0
0
2

Сэтгэгдэл2

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

..,
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Сонгуулийн дараа зөвхөн Жонхуутай бус дагаж баясаж, төр түйвээдэг энэ мэт жонхууруулагчидтай нь хамт ял хэлэлцэх ёстой.
Хариулах
Иргэн
[103.22.201.232]
2 жилийн өмнө
Жинхэн жонхууруулж бгаа хүмүшс бол МАН

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ