04 сарын 23, Мягмар

ЗГ: Хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ

Засгийн газар
2 жилийн өмнө
ЗГ: Хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
 
 
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргалаа
Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын барилгад их засвар хийнэ
1978 онд байгуулагдсан цогцолборын барилга, байгууламжид их засвар хийхийг холбогдох сайд, Нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Цаашид цогцолборын эзэмшил бүсэд газар эзэмших эрх олгохгүй байхыг даалгалаа. Мөн Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслан байгуулахаар төлөвлөн зураг төсөл нь хийгдсэн. Үүнийг үргэлжлүүлэн судалж, зуслан байгуулахтай холбоотой хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов.
Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна
Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ. Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болжээ.
Амаржих газруудад их засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ
Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан “Хүрээ” амаржих газар гэхэд л 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1978 онд байгуулагдсан “Өргөө” амаржих газарт 2013 онд өргөтгөл хийснээр 150 ортой ажиллаж байгаа. “Амгалан” амаржих газар 2015 онд шинэ байранд орж 200 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авах боллоо.
 
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулав
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна.
Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжрана гэж Засгийн газар үзлээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.
Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ. Нийт өрхийн 0.2 хувь буюу 1,120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна.
 
 
 
 
 
 
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Дандаа юмыг муухай харлуулах юмаа тодорхой хэмжээний хүмүүс л хүүхдийнхээ мөнгийг архинд өгч тэнэгтдэг байх шүү нийтийг хамарч бичих хэрэггүй .ихэнх айлын амьдралд нилээн нэмэр болж байгаашдээ.Юм л бол хүүхдийн мөнгөрүү орж чичэргээчих юмаа.хэдэн төрөөс баяжсан луйварчидаа хянаж чадахгүй байж
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ