04 сарын 20, Бямба

Хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол хүүхдийн дансанд шилжүүлнэ

Засгийн газар
2 жилийн өмнө
Хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол хүүхдийн дансанд шилжүүлнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ гэж өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжирна гэж Засгийн газар үзжээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.

Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ. Нийт өрхийн 0.2 хувь буюу 1,120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна. 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ