04 сарын 16, Мягмар

Д.Загдраднаа: Хөшигийн хөндийн хурдны зам дээр гарсан шиг хагарал урьд өмнө гарч байгаагүй

Засгийн газар
2 жилийн өмнө
Д.Загдраднаа: Хөшигийн хөндийн хурдны зам дээр гарсан шиг хагарал урьд өмнө гарч байгаагүй

Д.Загдраднаа: Хөшигийн хөндийн хурдны зам дээр гарсан шиг хагарал урьд өмнө гарч байгаагүй

ЗТХЯ-ны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа: Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32,2 км автозамыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2015 оны есдүгээр сард гэрээ нь байгуулагдаж, 2016 оноос замын барилгын ажил явагдаж эхэлсэн. Зам 2019 оны есдүгээр сарын 17-нд ашиглалтад орсон. Энэ зам хэдийгээр ашиглалтад орсон ч ковидтой холбоотой нөхцөл шалтгаанаар ашиглагдаагүй өдий хүрсэн. 

Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад замын ирмэгээс 3,5 метрт 115 орчим метр зайд дагуу хагарал үүссэн байна. Энэ бол технологийн алдаа. Гүйцэтгэгч компани, зөвлөх компани газар дээр нь очиж ажилласан. Засварын ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. ЗТХЯ, Зам, тээврийн хөгжлийн төв, гүйцэтгэгч “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан дүгнэлтээ боловсруулж байна. Ойрын үед гарна.

Хагарал өнгөрсөн жилээс бага хэмжээгээр гарч эхэлснийг гүйцэтгэгч компани зассан. Гэвч энэ жил хагарлын хэмжээ нэмэгдсэн. Зам, тээврийн хөгжлийн төв жил гарангийн хугацаанд хэмжилт, судалгаа хийсэн. Засварын ажлыг гүйцэтгэгч компани бүрэн хариуцаж хийнэ. Засгийн газраас ямар нэг санхүүжилт хийгдэхгүй.

Улсын комисс ЗТХЯ-ны ХШҮГ-аас гарч, 2019 оны 9 сард ажиллаж хүлээж авсан. 

Эргэн сануулахад, "Улаанбаатар-Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны автозам төсөл"-ийн танилцуулгыг ЗТХЯ-аас 2019 оны есдүгээр сард хийж байв.

"Улаанбаатар-Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн

хурдны автозам төсөл"-ийн танилцуулга

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломжийг бүрдүүлсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ашиглалтад орж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто замыг бүтээн байгуулж, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал болон аялагч зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг хангах зорилгоор тус хурдны авто замын барилгын ажлыг гүйцэтгэж улсын ашиглалтад оруулаад байна. 

Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт 6 ш гүүр, 21 ш нүхэн гарц  (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ш дугуй хоолой тус тус баригдсан.

Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан.

Энэхүү хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын нийт урт 32.226 км, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 32.5 м, 2 урсгал 6 эгнээтэй бөгөөд зорчих хэсэг нь зааглагдсан тус бүр нь 3 зорчих зурвастай байхаар төсөллөгдөж баригдсан.

Hurdnii_zam

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:241

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн