04 сарын 23, Мягмар

Ц.Ганзориг: Дархлаажуулалт хийлгээгүй 210 мянган хүний 140 мянган нь залуучууд байна

Засгийн газар
2 жилийн өмнө
Ц.Ганзориг: Дархлаажуулалт хийлгээгүй 210 мянган хүний 140 мянган нь залуучууд байна

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

Эрдэмтэд зургаадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын үр дүн гарч, халдвар эрс буурна гэж үзэж буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын 30 орчим хувь нь хүүхэд байна. Мөн нийт тохиолдлын 70-75 хувийг 0-44 насныхан эзэлж байна. Хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдээлсэн" гэв. Сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.

-Шаардлагатай гэж үзвэл хэсэгчилсэн хөл хорио тогтоох уу?
-Хөл хорио тогтоох ямар нэгэн санал гаргаагүй. 5-р сарын 22-ноос орон нутгийн хөдөлгөөнийг нээсэн ч зарим тохиолдолд буюу Увс, Баян өлгий болон Төв аймгийн Чандмань суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон.

-Сонгуулиас болж халдвар нэмэгдэж байгаа юу?
-Нийгмийн амьдралын хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Үүний нэг нь сонгууль. Гэхдээ сонгуулийн үйл явц заавар журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж байна. Үүнд УОК, Цагдаа, эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байна. Зөвхөн сонгуулиас болж, халдвар нэмэгдсэн гэж хэлж болохгүй.

-Гадаадаас иргэд ирвэл ямар журам мөрдүүлэх вэ?
-Дэлхийд хилээ нээсэн 10 улс байна. 110 гаруй улс бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хаасан. Энэ талаар гэрээ хэлэлцээ хийж байна. Хэрвээ давтан тунд хамрагдаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 7 хоног тусгаарлагдана. Мутацтай бүсээс ирж буй бол 14 хоног тусгаарлана.

-Хүүхдүүдийг дархлаажуулах мөнгө бий юу. Хил дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрч, олон иргэн хохирч байна. Үүнийг яаж шийдэх вэ?
-Дархлаажуулалт хийлгээгүй 210 мянган хүний 140 мянган нь залуучууд байна. Үүн дээр идэвхжүүлэлт хийж байна. Дархлаа тогтоцыг судалж байгаа 3 баг бий. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хүүхдийн дархлаажуулалтыг Канад, АНУ зэрэг улсад дөнгөж хийж эхэлж байна. 2 сая 500 мянган Файзер вакцин хийх гэрээ хийсэн. Энэ сарын 10-нд 150 мянгыг оруулж ирнэ. Судалгаа шинжилгээг хийж байна. Энэ ажлыг шат дараатай зохион байгуулсны дараа хүүхдүүдэд дархлаажуулалт хийнэ.

Боомтын үйл ажиллагаа хоёр талын хамтын ажиллагаа оролцдог учир хэлэлцээр хийж байна. Хилээр ачаа тээврийг саадгүй зорчуулахаар халдварын дэглэмийг баримтлан ажиллаж байна.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ