04 сарын 19, Баасан

У.Хүрэлсүхийн тараасан МӨНГӨ нь эзэндээ хүрч, тушёнка нь замаасаа алга болов

Сонгууль
2 жилийн өмнө
У.Хүрэлсүхийн тараасан МӨНГӨ нь эзэндээ хүрч, тушёнка нь замаасаа алга болов

У.Хүрэлсүхийн тараасан МӨНГӨ нь эзэндээ хүрч, тушёнка нь замаасаа алга болов

Тэрээр Ерөнхийлөгч болохын тулд байж болох бүх л арга саамыг хайж байна. Сонгуулийн хуулийг өөрт тааруулан засч, өрсөлдөгчөө захиалж, хууль, шүүх, хүчний байгууллагыг үүрэгжүүлж, Засгийн газар яг л сонгуулийн штаб шиг, УИХ нь Пи Ар-ын баг шиг л ажиллаж ёстой л “ЖААЛЖ” байна. Энэ юу ч биш, тэрээр цар тахлыг ч өөртөө ашигтайгаар наашлуулж, цаашлуулж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө МАН-ын 100 жилийн ойн хүрээнд иргэд, сонгогчдыг үй олноор нь цуглуулж, хооллож, тэмдэг, дугтуйтай мөнгө тараах ажлаа аль эртнээс эхлүүлсэн.

Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараахыг хориглодог.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд маш их хэмжээний мөнгө зарцуулсан ч “мөнгө эзэндээ хүрсэнгүй” хэмээн алдаагаа тодорхойлсон байдаг. У.Хүрэлсүх үүнд ихээхэн анхаарч, энэ удаад сонгогчидтой хийж буй уулзалт дээрээ ил цагаан, нам харгалзахгүй, ялгаварлалгүйгээр мөнгө тарааж байгаа үйлдлийг эх сурвалжууд мэдээлсээр байна. Түүний тарааж байгаа ойн медалийг нийслэлд 100,000 төгрөг, хөдөө орон нутагт 30,000 төгрөг дагалдаж байгаа ажээ.

Бэлэн мөнгөнөөс гадна сурталчилгааны материалыг “жигнэсэн мах” дагалдаж байгааг аваагүй иргэд нэхэж хөдөлгөөн өрнүүлэх шахаж байна.

Тэгвэл хоёр хоногийн өмнөөс МУ-ын Засгийн газраас малчин өрхүүдэд олгож буй “бэлэг” гэсэн утгатайгаар малчдын дансанд 100,000 төгрөг шилжиж эхэлжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай Засгийн газрын гаргасан шийдвэрийг хайгаад олсонгүй. Өөрөөр хэлбэл, явсан суусан болгоноо зарладаг Засгийн газар, Ерөнхий сайд маань энэ талаар Пи Ар хийсэнгүй. Нууцаар шийдэж, нууцаар өгч байгаагаас өөрцгүй шийдвэр болжээ. Энэ бүхнийг санал авах зорилгоор хийж байгаа үйлдэл гэж хардахаас аргагүйд хүргэж байна.

191966252_948731835915741_1397510521896573814_n

 

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Х
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Арай ч худлаа байхаа. Хүүкийн сурталчилгаа гээд сонин л тарааж байна лээ.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ