04 сарын 19, Баасан

Т.Ганболд: Хоншоор чинь хүрвэл "унгасыг чинь хүртэл сайхан үнэртэй байна" гэж байгаа наадуулдаа ШАНАА ӨГ

Сонгууль
2 жилийн өмнө
Т.Ганболд: Хоншоор чинь хүрвэл "унгасыг чинь хүртэл сайхан үнэртэй байна" гэж байгаа наадуулдаа ШАНАА ӨГ

Хотноосоо хорвоог таньж, тоонон дотроосоо огторгуйг ажиж ирсэн тэнгэр заяат түмэн минь гуравхан өдрийн дараа төрийн тэргүүнээ сонгох сонгуульд оролцоно. Огторгүйг бичил болгож, орон гэрээ дугуйлж, арга билгийн зүг чигийн хамгийн тааламжтай байрлалаар засан тохинуулж, үр хүүхдээ алган дээрээ ажин, үйл байдлаараа үлгэр жишээ үзүүлж ирсэн ухаант түмэн. Монгол гэрийн тооныг Ерөнхийлөгчөө гэж үзвэл, багана нь улс төрийн намууд, унь нь УИХ, хана нь ард түмэн, хаалга нь дархан хил хэмээн зүйрлэн үзэх нь бий.

Ард түмэн болсон хана нь яйжгий, үдээр нь өмхөрсөн байхад “Алтан тооно”-той байгаад ч яах билээ. Хүсвэл тооно үгүй ч, унь үгүй ч ханаа бөмбийлж гэрээ барьчихдаг л юм даа. Тооноо даахгүй хана байхаас, ханаа даахгүй тооно үгүй. Өдий хирд ард түмний амьдрал туйлаас зутруу, өвчин зовлон их байтал “Алтан тооно”-той болох гэж алтан амийг багад бодон зүтгэх улстөрчдийг хараад өвөг дээдэс маань бухимдахаас аргагүй.

Энэ удаагийн сонгууль цаг хугацааны хувьд тохиромжтой байсангүй. Шударга сонгуулийн талаар яриад ч хэрэггүй. Иргэдийн олонх нь цагаан сонголт хийх магадлалтай ийм л цаг үед сонгууль болж байна. Таалагдах нэр дэвшигч үнэхээр байсангүй ээ.

Болсон явдлыг бүгд мэдэж байгаа хойно хэрхэн хариу барихаа мэргэн сонгогчид мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ер нь л болохгүй байна, энэ улс орон нэг л бишээ гэж ярих хүмүүстэй олон таарч байна. Тэгвэл энэ удаагийн сонгууль бидэнд өөрчлөөд үз, оролдоод үз гэсэн боломж олгож байна бус уу.

Ингээд та бүхэнд "сонголт"-ын талаар хэн юу хэлснийг хүргэе.

Тордайн Ганболд: Бид олон муу сонголтоос арай гайгүй мууг сонгох гэж байна. У.Хүрэлсүхийг муу шүү гэх гэхээр тэрнээс илүү нь байдаггүй ээ. Одоо яах вэ? 

Хэн нэг нь ялж магадгүй. Хамгийн магадлалтай нь эрх мэдлээр давамгайлж У.Хүрэлсүх ялах байх гэж олон нийт ярьж байна. 

Т.Ганболд:

Тэрний чинь баталгаа залуу үе гэж дэмжиж гаргаж ирсэн, Харвард төгссөн Ерөнхий сайд чинь "Бамбарууш" кафег нээнэ гээд яриад явж байна. Засгийн газрын хурлаар ийм юм авч хэлэлцдэг юм уу? Хувийн хэвшилд байгаа бамбарууш кафег Монгол улсын Засгийн газар авч хэлэлцдэг юм уу? Дараа нь МАН-ын бага хурлын гишүүн, намаар дамжиж бизнесээ цэцэглүүлдэг, Бамбаруушийг эзэмшдэг компанийн эзэн нь "Үнэн. Бид хүүхдүүдийг хайрлаж нийгмийн хариуцлагаа хүлээж кафе болгох гэж байгаа" гэсэн тайлбар хийж байна. Ийм оновчгүй тэнэглэлүүд өөрийн чинь рейтингийг унагаж байна. Тэрнээс биш гудамжинд яваа ямар ч эрх мэдэлгүй ард иргэд биш. 

С.Амарсайхан, 33 тэрбум төгрөг хулгайлсан залуу үеийн хулгайч нар, Анандбазар эднийг намын даргын хувьд бичлэг, камергүйгээр сайхан шанаадаач. Ард түмэн гомдож байгаа шүү дээ. Хууль хяналтынхан чинь та нарын хяналтан дор хөдлөхгүй, энгийн иргэн ийм зүйл хийсэн бол аль хэдийн дүүжлүүлчихсэн байгаа. 

Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч байхгүй тул Н.Алтанхуяг миний бие "Цагаан сонголт" хийнэ.

 Н.Алтанхуяг: 

  1. Заавал сонгуульдаа оролцоорой
  2. Сонгох хүн байвал саналаа өгөөрэй
  3. Сонгох хүн байхгүй бол "Цагаан сонголт" хийгээрэй

УИХ-ын дарга асан Р.Гончигдорж: Сонгууль 2023 онд болох байтал “Ээлжит” гэсэн нэрийн дор “ээлжит бус” сонгууль зарлагдаад явж байна. Тийм болохоор үндсэн хууль зөрчсөн энэ сонгуульд би  "Цагаан сонголт"-оор оролцоно.

Р.Гончигдорж: Цагаан сонголтыг ойлгомжтойгоор тайлбарлая. Жишээ нь, Би 8 гишүүнтэй ТУЗ-ийн нэг гишүүн гэж бодъё. Компанийн захиралд хоёр хүн нэр дэвшсэн. ТУЗ-ийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн (50%+1) саналаар захирал сонгогддог. Би хэнийг нь ч сонгохыг хүсэхгүй байна. Энэ тохиолдолд надад  (үүнийг хүчинтэй саналд тооцдог) 2 хувилбар байна.

Нэгдүгээрт, 

Хоёрдугаарт, 

Доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ: Түүхэн сонголт: Ардчилал эсвэл Хятад маягийн дэглэм?

Л.Мөнх-Эрдэнэ: Нэгдүгээрт, саналаа үл өгөх сонголт. Монгол улсын Үндсэн Хуулиар баталгаажсан Монголчуудын ардчилсан эрх. 1992 оноос хойш Монголын ард түмэн энэ эрхээ эдэлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд нийт сонгогчдын 40 хүртэлх хувь энэ сонголтыг хийх болсон. Энэ нь төрийн сонгуулийг боомилж байгаа хэрэг огт бус. Харин төрийн эрх мэдлийг монополдож авсан авилгачид, луйварчдыг үл тэвчиж байгаа хэрэг.

Энэ удаа нийт сонгогчдын 50-иас илүү хувь энэ сонголтыг хийвэл бид төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаалж, сонгуулиа сонгож, сэргээж чадах болно. Энэ сонголтоо хоёр удаа хийх хэрэгтэй болно. Төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаалах, сонгуулиа сэргээхийн дээр үхлийн аюулт корона газар аван тархаж байгаа энэ үед өөрийгөө, гэр бүлээ, хайрт хүмүүсээ, элэг нэгт Монголчуудаа хамгаалах нь эрхэм сонголт байх болно. Тиймээс төрийн тэргүүнээ сонгох эрхээ, сонгуулиа, элгэн олныхоо эрүүл мэндийг сонгохыг уриалж байна. 

Хоёрдугаарт, “цагаан санал” өгөх сонголт. Мөн л ардчилсан хууль, ёс, соёлын үрээр олгогдсон эрх. Та МАН–Хүрэлсүхийн тулгалт, дарангуйллыг илт эсэргүүцмээр, эсвэл МАН таныг саналаа өг гэж дарамтлаад байгаа бол санал хураах байранд очиж, хуулиар олгогдсон эрхээ эдэлж цагаан сонголт хийж болно. Мөн л энэ сонголтыг хоёр удаа хийх ёстой. Коронагийн эрсдэлтэйгээс гадна, МАН–Хүрэлсүх саналыг чинь луйвардах магадлалтай. Тиймээс санал хураалтын өдөр төрийн тэргүүнээ сонгох эрхээ, сонгуулиа, гэр бүлээ сонго! Бидний Монголчууд бор ч гэсэн гэртээ богд, хар ч гэсэн гэртээ хаан нь гэдгээ харуул!

Тэмцэгч Б.Цэгмид: Саналын хуудсаа аваад кабины ард очиж дугуйлах шаардлагагүй, шууд хар машинд хийх хэрэгтэй. Ингэж байж эсэргүүцлээ илэрхийлж чадна. 

Сонгуульд өөрөө очиж саналаа өгөхгүй бол чиний саналыг луйвардаж, өөр хүнээр санал өгүүлдэг. Би өмнө нь 

Тийм болохоор заавал өөрийн биеэр санал хураах байрт очиж саналаа өгөөрэй. Өгөхдөө зоригтойгоор "Цагаан сонголт" хийгээрэй гэж уриалав. 

 
4
0
0
0
3
1
4

Сэтгэгдэл6

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Иргэн
[162.158.119.197]
2 жилийн өмнө
Лайк
Хариулах
Наран
[162.158.119.149]
2 жилийн өмнө
Гончигдоржоор толгойлуулсан ардчиллынхан уос төрд олон жил чанагдсан хүмүүс ийм юм яриад явахч гэждээ харамсалтай байна үр хүүхдүүддээ ирээдүйг бодохгүй өнөө маргаашийн албан тушаал өодохч гэждээ ирээдүй гэдэг нь охин чинь улс төрд ороод явааг хэлсэн юм шүү 30 жилд аль ч наи нь иргэдэд юу өүтээж өгөвдөө эргээд нэг хардаа муулаад байгаа соц үеэс чинь л ядуу зүдүү амьдарч та бүхэн өөрсдийн амьдралаа дүйцүүлэн бодоод хар даа
Хариулах
иргэн
[172.70.122.62]
2 жилийн өмнө
Улс төрийн хутгуур Гончигдорж,албан тушаалаас амиа өгөхөд бэлэн, дүүжлэгч Алтанхуяг Т.Ганболд мэтийн хутгуурууд ард олныг эсрэг турхираад амжилт олсонгүй ийм хутгууруудыг ард олон мэддэг болчихсоншдээ.
Хариулах
Болд
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Гончигдорж,Элбэгдорж,Алтанхуяг,З.Энхболд,Эрдэнэ,Батүүл энэ хэдэн хүмүүсин албан тушааын шунал АН ыг авсаллаа даа.
Хариулах
ИРГЭН
[172.69.252.138]
2 жилийн өмнө
АЛТАНХУЯГТ ТОГТСОН ҮЗЭЛ, НАМ ГЭЖ БАЙХГҮЙ. ТҮҮНД ЗӨВХӨН ХУВИЙН ЭРХ АШИГ Л ГЭЖ БИЙ. ЭНЭ ХҮН ЗАСАГ БАРИХДАА ХИЙСЭН ХЭРГҮҮДИЙН ТӨЛӨӨ ЯЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ!
Хариулах
зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Сонгуулийн дүн гарчихлаа Дийлэнх олонхи МАН-ын нэр дэвшигчид өглөө, энэ аймаар хүмүүс ард түмнийг юу гэж доромжлох бол?Ардчилал гэдэг нь иймэрхүү аюултай хүмүүсийн хоргодох байр юмдаа.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ