03 сарын 29, Баасан

Ж.Чинбүрэн: Цар тахлын улмаас ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярих хэрэгтэй

УИХ
2 жилийн өмнө
Ж.Чинбүрэн: Цар тахлын улмаас ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярих хэрэгтэй

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.

Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон бөгөөд оролцогчид ДОХ-той тэмцэх Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцов.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “КОВИД-19 цар тахлын халдвар нь бидний өмнө урьдчилан таамаглаагүй сорилтуудыг авчирч, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд хүндрэл үүсгэж байна.

Цар тахлын улмаас ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярих хэрэгтэй. Одоогоор олон улсын эрдэмтэд КОВИД-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна. Эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадлыг сайжруулах, тархалт өндөртэй улс орнуудад сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ үед зорилтот хүн амд чиглэсэн олон нийтийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн олон улсын стратегийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын дэмжлэг чухал ач холбогдолтой” гэв.

ДОХ/ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах, жендэрийн байдлаар тэгш бусаар хандах, эрүүл мэнд, боловсрол болон бусад шаардлагатай үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зэрэг сөрөг хандлага буурахгүй байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Иймээс хүний эрхийг хангах, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ХДХВ-ийн хариу арга хэмжээнд үзүүлэх хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахад парламентын үр дүнтэй оролцоо, дэмжлэг чухал болохыг оролцогчид тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ