06 сарын 16, Лхагва

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Ерөнхийлөгч
8 өдрийн өмнө
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Хоёр улсын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Алтан гадас одон гардуулсныхаа дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовт баяр хүргэж, Монгол Улсад суух Элчин сайдаар 2013 онд томилогдсоноос хойш хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж буйд нь талархал илэрхийлэв.

Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт, байгалийн хийн хоолойн төсөл онцгой ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг холбосон төмөр замын дэд бүтцийг Кызыл, Абаканы чиглэлд, мөн зүүн бүсийн төмөр замын дэд бүтцийг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар Монгол Улс нь ОХУ-БНХАУ-ыг, цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болон хөгжих өргөн боломжтой гэдгийг тодотгосон юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон гардан авсан Элчин сайд И.К.Азизовт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын өндөр амжилт хүслээ.

2kzwx0_imported_image_x974

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Тавдугаар сарын 8 хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохыг та дэмжих үү?

Нийт санал:1003

Видео

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хэнд, хэрхэн хүрч байгаа вэ?

ВИДЕО: Төрийн эрхийг ХУУЛЬ БУСААР авахаар завдагч Дэлгэрэх гэгч болон ярилцагч этгээдүүдэд баталгаа өгч буй ярианы бичлэгүүд ил болжээ

ВИДЕО: Төрийн эрхийг ХУУЛЬ БУСААР авахаар завдагч Дэлгэрэх гэгч болон ярилцагч этгээдүүдэд баталгаа өгч буй ярианы бичлэгүүд ил болжээ

Н.Алтанхуяг: Өлсгөлөн зогсоосноос хойш Ц.Мөнх-Оргил ажлын хэсгээ ч хуралдуулсангүй

Н.Алтанхуяг: Өлсгөлөн зогсоосноос хойш Ц.Мөнх-Оргил ажлын хэсгээ ч хуралдуулсангүй

Ө.Шижир: УИХ Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг үл хэрэгсэж, хуулийг шууд хэрэгжүүлж эхэлсэн АНХНЫ тохиолдол боллоо

Ө.Шижир: УИХ Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг үл хэрэгсэж, хуулийг шууд хэрэгжүүлж эхэлсэн АНХНЫ тохиолдол боллоо

Я.Санжмятав: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан явдал боллоо

Я.Санжмятав: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан явдал боллоо

Л.Болд: Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг үг, үсгийн тоглоом болгож байна

Л.Болд: Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг үг, үсгийн тоглоом болгож байна

Н.Алтанхуяг: Төсөв МӨНГӨГҮЙ болсон, өр тавьж байгаа гэдгээ иргэддээ хэл (ВИДЕО)

Н.Алтанхуяг: Төсөв МӨНГӨГҮЙ болсон, өр тавьж байгаа гэдгээ иргэддээ хэл (ВИДЕО)

Б.Энхбаяр: Хуульчдын холбоо бол хуульчдын хураамжаар санхүүждэг (ВИДЕО)

Б.Энхбаяр: Хуульчдын холбоо бол хуульчдын хураамжаар санхүүждэг (ВИДЕО)