04 сарын 25, Пүрэв

"ХУД-ийн 4,5 хэсэг дээр бүх хүмүүсийг гаргаж байгаад ариутгал хийжээ"

Сонгууль
2 жилийн өмнө
"ХУД-ийн 4,5 хэсэг дээр бүх хүмүүсийг гаргаж байгаад ариутгал хийжээ"

СЕХ-ны хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сонгууийн ирц, ирсэн гомдлын талаар мэдээллээ.

Тэрээр "Санал авах байруудад байршуулсан камерын харагдах өнцгийн талаарх санал гомдол ирж байна. Тиймээс СЕХ-оос зарим камерын харагдах өнцгийг өөрчлөх тал дээр ажиллалаа. 

Ариутгал хийх нэрийдлээр үйл ажиллагааг бүрэн зогсоож, санал авах байруудад байсан бүх хүнийг гаргаж байна гэх гомдол ирж байна. Үүнийг шалгахад ХУД-ийн 4,5 хэсэг дээр ариутгал хийх нэрийдлээр бүх хүмүүсийг гаргаж байгаад ариутгал хийжээ. Иргэн сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болох ёсгүй. Тиймээс хуульд сонгогчийн саналаа өгөхөд саад учруулах нь гэмт хэрэг, зөрчилд тооцогддог учир дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт энэ дагуу ажиллахыг чиглэл өгсөн ба СЕХ шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. 

Хэсгийн хорооны ажилтан саналын хуудсан дээр харандаагаар 1,2,3 гэх дугаарлалт хийсэн юм билээ. Бид үүнийг арилгуулах арга хэмжээ авсан.

Хяналтын 729 камер онлайнаар холбогдон ажиллаж байна. Админ эрхүүдийг улс төрийн намууд болон бусад хянагчдад харагдана. Зарим гомдлыг гаргахдаа эхний ээлжид нягтлах шаардлагатай байна, учир нь буруу зөрүү ойлгосноос болж шууд СЕХ-д ирж байна. Жишээ нь санал авах байрт хавтсыг ашиглуулахгүй байна гэсэн. Ингэхэд зөвхөн нэг сонгогч л өөрөө  хавтас ашиглахгүй хэмээн хүсэлт тавьсан байсан.  Энэ удаагийн хуулийн нэг өөрчлөлт нь идэвхтэй оролцуулах үйл ажиллагааг явуулах үүрэгтэй болсон. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна.

БЗД 25,26-р дүүрэгт саналын хуудас дээр дугаарлалт хийсэн гэх гомдлын дагуу ажиллалаа. Шалгахад хэсгийн хорооны ажилтан саналын хуудсан дээр харандаагаар 1,2,3 гэх дугаарлалт хийсэн юм билээ. Бид үүнийг арилгуулах арга хэмжээ авсан. Үүнийг зөрчил эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно, хэрэв зөрчил гэж үзвэл санал хураалтын дүн гарсны дараа нэр дэвшигчийн саналын зөрүү нь тэнцүү эсвэл их байвал саналын хайрцаг дахь хуудсыг хүчингүйд тооцон тус хороонд дахин санал авна" гэлээ. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ