03 сарын 29, Баасан

Цуврал №1. А.Гансүх: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарыг утсаар яриулсан тухай

Блог
2 жилийн өмнө
Цуврал №1. А.Гансүх: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарыг утсаар яриулсан тухай
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга асан Амаржаргалын Гансүх: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарыг утсаар яриулсан тухай
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулгатай хамтран ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллалаа. Миний хувьд 1992 оноос хойших ес дэх Нарийн бичгийн дарга бөгөөд ажилласан жилээрээ бол Ц.Энхтүвшин (8 жил), Р.Болд (6 жил) нарын дараа орж байна. Бусад нарийн бичгийн дарга нар 1-3 жил ажилласан байдаг.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж байдаг байгууллагын хувьд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, ҮАБЗ-ийн Ажлын албаны албан хаагчид улс төрөөс ангид бөгөөд намын гишүүнээс түдгэлздэг. Учир нь .
Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл хэргийг олон нийт дүгнэж байгааг харж байна. Тэгвэл ҮАБЗ-ийн тэргүүний хувьд ямар үр дүнтэй ажиллав. Мэдээж, олон нийтэд ил болгох болоогүй олон далд шийдвэр нууцлагдсан.
Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн улс орныхоо төлөө хийсэн, одоо нэгэнт олон нийтэд ил болсон зарим нэг үйл явдлыг дурсамж болгон хүргэе гэж бодлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийж буй айлчлалын хоёр дахь өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр. Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын өдөр. “Four seasons hotel”.
Өдрийн 12.00 цагийн орчимд "Ерөнхийлөгч дуудаж байна" гэв. Би ч хажуугийн өрөөнд ойрхон байсан тул тэр дороо яваад орлоо. Х.Баттулга Ерөнхийлөгч ганцаараа байв. Удахгүй Цагаан ордон руу гарах гээд цаг ч тулсан байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга: “Ерөнхийлөгч Трамптай хийх ярианы сэдэв болж байна аа. Дэлхийн Их гүрний удирдагчтай уулзаж байгаа гэдэг утгаараа түүний зан чанар, онцлогт таарсан чухал сэдэв олж анхаарлыг нь татах, монголчууд ч бас дэлхийн хэмжээний Их гүрэн байсан гэдгийг сануулсан нэг алхам хийе” гэв. Гэнэт ийм асуудал тавьсан тул би тулгамдав. Тэгээд “бодоогүй юм байна” гэж хариулав. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бодсон байжээ. Тэгээд өөрийн бодлоо баталгаажуулж, зөвлөхөөр дуудсан болж таарав.
Тэгээд тэрээр ингэж хэлэв. “ОХУ, АНУ асуудалтай байгаа. ОХУ манай мөнхийн хөрш, найрсаг хамтын ажиллагаатай улс. Энэ айлчлалаар бид АНУ-тай стратегийн түншлэл тогтоож байна. ” гэв. Миний хувьд ёстой л гайхах шиг болов. “Тийм шүү. Болж байна. Сэдэв нь таарч байна. Байгаль экологийн сэдэв. Үгүй гэхгүй байлгүй. Хэл, хэл” гэлээ. Ингэж тохироод бид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар гарав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ санаа хэрэгжсэн бөгөөд тэр өдрийн 15.00 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай Сибирийн түймэртэй тэмцэхэд туслах санал тавьж утсаар ярьсныг дэлхий даяар мэдсэн билээ.

 

1
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл2

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ха ха
[162.158.165.72]
2 жилийн өмнө
Шалихгүй домог зүтгүүлчихжээ. Үнэндээ бол бодлогын алдаа болсон юм шүү дээ. Оросууд түймэр унтраах зардал нь түймрийн хохирлоос хэт өндөр болж байгаа тул бороо орохыг хүлээнэ гээд зарлачихсан байсан. Орос, Америк хоёр сөргөлдөөнтэй байгаа. Тэр үед ингэж хэлсэн нь саваагүй нохой саранд хуцахын үлгэр болсон доо. Америкт ашигтай, аврагчийн дүр бүтээх боломж гарсан тжл дуртайяа ярьсан. Тусалсан юм бол байхгүй. Оросууд нэрээ бодоод унтраахаас өөр аргагүй болсон. Бөөн зардал гарсан. Олон улсад муухай харагдсан. Монголын малаас боллоо гэж мать-аа дуудаж хараасан нь гарцаагүй.
Хариулах
Zojin
[172.69.252.151]
2 жилийн өмнө
Za bitgii hudlaa unen shou hii yrian dunduur orson heseg yrial biz 2 tom gurniig barag hoorond n ewleruulsen bugdiig eeree zohitcuulsan ym shig yrih ymaa zugeer uulzaltaa hurtel nemj hasjih yma zugeer j ywaad irjij boldoggui
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ