03 сарын 19, Мягмар

Иргэд таалагддаггүй улс төрчдөөрөө С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нарыг нэрлэжээ

Бусад
2 жилийн өмнө
Иргэд таалагддаггүй улс төрчдөөрөө С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нарыг нэрлэжээ

МЭК судалгааны байгууллага 2021 оны 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд олон нийтийн дунд явуулсан судалгааны дүнгээ танилцууллаа. Тус судалгааг иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрч, таалагддаг улс төрч, улсын их хурал,                       засгийн газар, ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ сэдвүүдийн хүрээнд хийжээ.

Судалгааны танилцуулгыг үйл ажиллагаа нь иргэдэд таалагддаггүй болон таалагддаг улс төрчийн авсан саналыг хувьд шилжүүлэн 2021 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын хугацаанд шугаман графикаар үзүүлсэн байна.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчийг тодруулахад: 2021 оны 1 дүгээр сарын байдлаар иргэд таашаахгүй улс төрчдөөрөө С.Эрдэнэ, Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, П.Анужин, Ц.Нямдорж нарыг эрэмбэлж байв. Харин 6 дугаар сарын байдлаар С.Эрдэнэ 36%-ийн саналаар жагсаалтыг тэргүүлсэн хэвээр, түүний араас шадар сайд С.Амарсайхан 22%, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 17%, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15%-ийн саналаар иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа улс төрчөөр эрэмбэлэгдэж байжээ.

 Сарын дараа буюу 7 дугаар сард АН-ын дарга асан С.Эрдэний санал 20% болж буурсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 17% саналтай хэвээр байна. Энэ сард иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа улс төрчдийн эгнээнд УИХ-ын дарга Г.Занданшатар 15%-ийн саналаар нэмэгдэн орж ирсэн ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санал 13%, Шадар сайд С.Амарсайханы санал 7% болж буурчээ.

Судалгааны энэ хэсгээс харахад он гарснаас хойш иргэдийн дургүйцлийг тасралтгүй төрүүлж байгаа улс төрчөөр АН-ын дарга асан С.Эрдэнэ, одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг нэрлэж болохоор байна.

 

Хачирхалтай нь иргэдийн хамгийн дургүй улс төрчдийн хоёрдугаарт нэрлэгдэж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдэд таалагддаг улс төрчдийн жагсаалтыг ч мөн  тэргүүлсэн байна.

Судалгааны үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчийг тодруулахад 2021 оны 1 дүгээр сард Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн рейтинг хамгийн өндөр буюу 33% байв. Түүний араас тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга 27%-ийн рейтингтэй удаалж байсан бол С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар 15-16%-ийн рейтингээр 3, 4-т эрэмбэлэгдэж байв.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцорсны дараа рейтинг нь тасралтгүй унасаар 4 дүгээр сард 23% болсон. Гэсэн ч сонгуулийн саруудад эргэн өсөж 30%-д хүрчээ. 

Харин 2021 он эхлэхэд 5%-ийн рейтингтэй байсан Л.Оюун-Эрдэний үзүүлэлт 2 дугаар сард 35% болж огцом нэмэгдсэн ч 6 дугаар сарыг хүртэл тасралгүй унасаар байв.

Судалгааны хугацаанд рейтинг нь тогтвортой өссөн улс төрчөөр Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг нэрлэж болох юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын рейтинг 2021 он гарахад 27% байсан бол аажим өссөөр сонгуулийн саруудад 31%-д хүрч рейтингээрээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн үүргийг У.Хүрэлсүхэд шилжүүлэн өгсөн 7 дугаар сард түүний рейтинг 25% болж буурсан бол У.Хүрэлсүхийн рейтинг 32%-д хүрч нэмэгдсэн байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн рейтинг 1 дүгээр сарын байдлаар 15% байсан бол 7 дугаар сард 18 болж өссөн байна.

  

 

19
4
12
1
4
1
7

Сэтгэгдэл30

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Баавай
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Энэ миний л бодол шүү хүүхээд . Энэ судалгаа надад таалагдсангүй хө. .Ихэл бялдууч нэг талыг барьсан юм шиг ээ !
Хариулах
Иргэн
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Нэгд нь ард түмэн дургүй. Нөгөөхөд нь ольгархууд дургүй
Хариулах
Зочин
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Эрдэнээг энэ судалгааны байгууллага олон жил захиалгаар ингэж гутаалаа! Эрдэнэ иргэдэд яг ямар муу юм хийсэн гэж нотлох зүйл байна уу? Женкогийн гарын хүн Золоо гэж энэ судалгааг захиалгаар хийдэг!
Хариулах
Зүч
[172.69.45.133]
2 жилийн өмнө
Э-живх
Duk
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Hurelsuhiig taalagdag bol ted chin bugd hytaduud bga hytaduudaas sudslgaa awazd dahin sudalgaa awbal hytad.n muj bolii gh uls elbeg boloh bho
Хариулах
zochin
[162.158.166.93]
2 жилийн өмнө
Uls orniig injeneruud.ediin zasagchid.Shinjleh uhaanchid avch yvdag.Yahaaraa iim bolovsrolgui.chadamjgui huniig songodog bnaa.Heleh ch ug algaa.EK bolsonoos hoish 1 sain ug sonsoogui.
Хариулах
Haha
[172.69.45.141]
2 жилийн өмнө
Ene hed maani hzee haramsah boldoo. Odo jigteihen demjeed suid. Nuguuu bolovsrolgui nuhur n neg baritsgui havirna daa maluudiigaa
Зочин
[172.68.254.76]
2 жилийн өмнө
Энэ худлаа сенсаац үүсгэх гэж гаргасан байна. Хүрэлсүхийн рейтинг унаагүй. Харин яг одоо л унаж байх магадлалтай. Хүрэлсүх, Оюун-эрдэнэ хоёр авилгачдын талын хүмүүст таалагдахгүй байгаа байх л даа.
Хариулах
хэрүүлч өвгөн
[172.69.252.150]
2 жилийн өмнө
та авилгачдаа устгаач.
Moyad zoriulay
[172.69.45.141]
2 жилийн өмнө
Bi avilgalch bish l dee tehdee ene 2iin bugsiig doloogch bur bish. Alivaad shultuurtei handdag uhaalag irgen bna. Chinii eukiig harnaa sda mgliin tuuuhend bgaagui hamgiin mulguu n gj boddog doo
Иргэн
[172.69.252.135]
2 жилийн өмнө
Шал худлаа судалгаа байна
Хариулах
Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Эрдэнэ харин чамд Баттулга ямар муу зүйл хийсэн юм. Ямар нэгэн өөртэй нь холбоотой муу мэдээ гарангуут л дандаа Баттулга гэж байх юм. Чам шиг ард түмний хөдөлмөрөөр цугласан ниймгийн даатгалын мөнгийг идэж бах мэлхий шиг таргалаагүй л юм шүү. Бас чам шиг алуурчин биш.
Хариулах
хэрүүлч өвгөн
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Бялдуучийн үг хаашаа урсана, тэр нь худлаа болоод явчихдаг нь жам.
Хариулах
Зочиг
[172.69.252.150]
2 жилийн өмнө
Мөн л тархи угааж талцуулан хагалагчийн судалгаа нэртэй ээлжит сенсаац бна.Хэн ч үнэмшихгүй юм нийтэлдгээ боль
Хариулах
Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Санал нэг байна. Судалгаа гэж хэнд ч хэрэггүй цаг гарзадсан зүйлийг хийхээ боль. Гаргасан гээд байгаа судалгаа чинь хэнд хэрэгтэй юм. Хүнийг хорлох, муухай харагдуулах, олон нийтийг талцуулах, хагалан бутаргах, нийгмийн хөгжилд саад болох, ажилд саад тотгор болох, сенсаац дэгдээхээс өөр сайн зүйл авчрахгүй шүү
Иргэн
[172.69.252.150]
2 жилийн өмнө
Хүрэлсүхийг чамаас бусад нь сонгосон юм. Эрдэнээтэй эн зэрэгцүүлчихжээ бас ккк
Хариулах
Оролзод
[172.69.252.150]
2 жилийн өмнө
Хзрэлсүх өөрөө өөртөөгөө л өрсөлдсөн өөрөө тэгээд ялсан ард түмний 20 хувьл өгсөн тооцоо гараа биздээ
Зочин
[172.69.252.149]
2 жилийн өмнө
Таалагдаагүй бол Хүрэлсүх гармааргүй юм. Битгий тэгж гүтгэдээ
Хариулах
Нэхиыт
[172.69.252.148]
2 жилийн өмнө
Хүрэлсүх цаашдаа унасаар бх бно
Хариулах
Зочин
[162.158.158.67]
2 жилийн өмнө
Худал судалгаа бна
Хариулах
СҮРЭН
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Eрөнхийлөгч ХҮРЭЛСҮХ Ардтүмний сонголтоор гарч ирсэн маш сайн EРӨНХИЙЛӨГЧ 6 жил хөгжинөө
Хариулах
Haha
[172.69.45.133]
2 жилийн өмнө
Ishhh chaavaas 6 jiliin daraa nutgaasaaa durevtsen bh vii dee hairt erunhiilugchuusuuu bolood
Сүрэн
[172.69.45.141]
2 жилийн өмнө
С.Эрдэнэ та АРДТҮМЭНД нэр нүүрээ өөрөө алдаж 2017 онд ХБИргэдэд хуулинд өөрчилөлт оруулж хорлосон адгийн муухай хар санаат мөн биз дээ Ичих нүүр өвдөх сэтгэл өчүүхэнч байхгүй дээ?
Хариулах
Зочин
[172.69.252.135]
2 жилийн өмнө
Монгол Улсын маань хамаг баялаг, үйлдвэр заводыг хуйвалдан луйвардсан дээрэмчдээс тэдгээрийг эр зориг гарган буцаан хурааж төрдөө авсан Хүрэлсүхэд ард олон дургүй биш харин баярлан талархацгааж байнаа. Түүний нотолгоо бол Сонгуулиар 70 хувиар дэмжсэн явдал юм, Хүрэлсүхэд дургүй байгаа нь тэдгээр Луйварчид, болон тэдний хөлсний хэд л юм даа.
Хариулах
zochin
[172.70.122.101]
2 жилийн өмнө
Sudalgaatai.gui er ajil hiij bnuu.200 huntei buun teseviin zardal chiregdel gargaj zugaalaad.Zandan.Oyukad bolj bga uom bnuu.Namar bolloo.Hicheel.taria.eveliin beltgel ...Zugeer popdood bh nuher uom.
Хариулах
Иргэн
[172.70.122.63]
2 жилийн өмнө
Оюунэрдэнийн рейтинг унасан шүү дээ.
Хариулах
иргэд
[172.69.252.151]
2 жилийн өмнө
Хорвоод үнэн юм гэж байдаг бол энэ судлагаа харин ч үнэн талруугаа ихээхэн дөхсөн судлагаа болжээ
Хариулах
Иргэн
[172.69.252.150]
2 жилийн өмнө
Хүүк даргыгаа олж харж бну та нар. Хаана яваан болдоо хөөрхий.
Хариулах
Хас-ааг
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Эрдэнэ бол влс төрийн живх
Хариулах
Иргэн
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Ёстой бараа нь харагдахаа больсон Хүрэлсүх ерөнхийлэгчтэй бяд чинь яанам. Бензин нь нэмэгдээд урдаас захидаг бараагаа ч авч дийлкү бхд сэлэмдээл бж бмр юм. Үнэн бх энэ судалгаа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ