03 сарын 19, Мягмар

Наймдугаар сард АН-ын онц их хурлыг хуралдуулна

Нам
2 жилийн өмнө
Наймдугаар сард АН-ын онц их хурлыг хуралдуулна

АН-ын удирдлагуудын зөрчил одоо ч үргэлжилж буй. 2021 он гарсаар улам хурцадсан томчуудын тэмцлийн үр дүнд Монголын Улс төрийн томоохон хүчин болох АН “мөхлийн ирмэгт” тулаад байгаа билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар "Эв нэгдэлтэй АН" аяныг өрнүүлж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. АН-ын онц их хурлыг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүлсэн гэлээ.

Гарын үсэг цуглуулах үйл явцын талаар санаачлагчид хэлэхдээ: АН-аа нэг толгойтой нэг нам болгох, нэгдэж зохион байгуулалтад орох саналыг бид гурав биш гишүүд доороосоо гаргаад байгаа юм. Хоёр талд сууж буй намын удирдлагуудад шаардлага хүргүүлээч ээ гэсэн шаардлагын үүднээс “Эв нэгдэлтэй АН” аяныг санаачилсан. Өнөөдрийн байдлаар 50 мянган гишүүн гарын үсэг зурсан. Зарим аймаг дүүрэгт дунд шатны дарга нар гарын үсэг зурахыг бойкотлож байна.

Хоёр газар хуралдахаа больж, нэг хурал хийх нь гарын үсгийн гол зорилго. АН хоёр газар хуралдаад, хоёр шийдвэр гаргаад, дээд шүүхрүү тус тусдаа бичиг өгөөд байхаар дээд шүүх алийг нь ч бүртгэж авахгүй, Дотроо учраа олохгүй бол хууль зүйн хувьд ямар ч бүртгэл хийхгүй гэх ганц үгээр буцаачихаад байгаа.

Нам гэдэг үзэл санаан дээрээ нэгдсэн хүмүүсийн хамтын удирдлагын байгууллага болохоос хэн нэгний хувьчлаад авчихсан аж ахуйн нэгж биш. Тийм учраас хий талцаж, тамганы хоёр булан тэврээд суулгүйгээр, нэгдэж нийлж хуралдаад, асуудлаа шийдэж, нэг тодорхой дүрмээр намаа цэгцэлж авах нь зөв гэлээ.

Эх  сурвалж: news.mn

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ