03 сарын 29, Баасан

Европын холбооноос хөөгдсөн Д.Гэрэлмааг Швейцарын Холбооны улс хүлээж авдаг л байгаа даа

Ерөнхийлөгч
2 жилийн өмнө
Европын холбооноос хөөгдсөн Д.Гэрэлмааг Швейцарын Холбооны улс хүлээж авдаг л байгаа даа

Европын холбооноос хөөгдсөн Д.Гэрэлмааг Швейцарын Холбооны улс хүлээж авдаг л байгаа даа

УИХ-ын намрын чуулган өнөөдөр завсарлана. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2022.01.17) хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар БНСУ, Кувейт, Швейцарын Холбооны улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж, дэмжсэн. Бодвол өнөөдрийн чуулганы хуралдаанаар "гялалзуулах" биз. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар томилогдон ажилласнаас өөр төрийн алба, тэр тусмаа дипломат албаны "зий" ч байхгүй, Морин спорт уяачдын холбооны ЕНБД, "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байсан гэх намтартай П.Сэргэлэн, 2003 онд иргэн Д.Энхбатыг Францаас хулгайлан Бельги, Германаар дамжуулан авчирсан гэмт хэрэгт Европын улсуудын зүгээс шалгагдан "хөөгдсөн" Франц дахь Элчин сайдын яамны консулын ажилтан асан Д.Гэрэлмаа нарыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, УИХ-ын АБГББХ-ны гишүүд дэмжжээ. 

Саяхан доо, АНУ тэргүүтэй хэд хэдэн орны Элчин сайд нарын томилгоог хийх гэж бас л мунгинасан шүү дээ. 

Дарга нар нэгэндээ авцаа, өгцөөтэй байдаг л юм байгаа биз. Гэхдээ наад өгөө, аваагаа Монгол төрийн дипломат албанаас хол байлгаж болохгүй юу? Монголын гадаад харилцааны салбар ингэтлээ боловсон хүчингүй болсон хэрэг үү? 

Ялангуяа, Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилоод юу боллоо!

МАН-ын XXX их хурал, намын даргын томилгоо тойрсон ханцуй доторх наймаа энэ мэтчилэн ил болж, цагаандаа гарч эхэллээ. Давхар дээл, данхар бүтцээсээ халин халин "бөмбөрцгийн шившиг" болох хэрэг байна уу даа.

Ердөө долоохон сарын өмнө, зургаадугаар сарын 30-ны өдөр ГХЯ-ны эмэгтэй ажилтнууд Элчин сайд нарын томилгооны асуудлаар салбарын Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартаа хандаж шаардлага хүргүүлсэн ба тэдний нэг нь Д.Гэрэлмаа байсан. Д.Гэрэлмаа дипломатчийг боловсрол, мэдлэг, туршлагын хувьд чамлах зүйл үнэндээ алга.

Гагцхүү өөрийн нэрийг ясаа хугалснаас ч илүүгээр үздэг өвтэй улсын иргэн би, аминаас ч үнэтэй, эрхэмлэн нандигнах учиртай төртэй улсын иргэд бид МОНГОЛ УЛС-ынхаа гадаад нэр хүндийг харамлан, халаглаж байна.

1
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[162.158.159.120]
2 жилийн өмнө
Gerelmaa Switzerland-d saadgyi. 2003 онд улсын даалгаврыг л биелүүлсэн төрийн албан хаагч.
Хариулах
Гонгор
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Гэрэлмаа гэж Энхбат агсныг хулгайлахад оролцож францаас хөөгдсөн гээд бичигдээд байсан хүүхэн үү?
Ajaa taij
[172.70.143.23]
2 жилийн өмнө
Yhej hevtsen ulaan shaarnuud uymaa?,ene komorkuud.gadaadad morio uyatsgaadaa. Uyachidaa.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ