04 сарын 19, Баасан

Л.Халтар сайдын үед хариуцсан салбар нь дампуурлаа гэдгийг Зам тээврийн салбарынхан дуу нэгтэй баталж байна

Засгийн газар
2 жилийн өмнө
Л.Халтар сайдын үед хариуцсан салбар нь дампуурлаа гэдгийг Зам тээврийн салбарынхан дуу нэгтэй баталж байна

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг чөлөөлөв. Сайдын багийг огцруулсан нь зөвхөн утааны асуудал ч биш. Н.Уртнасантай Н.Уртнасангүй утаа байсаар байх болно. Тэгэхээр “үүр эвдэх” нэгэн ажиллагааг Засгийн газар эхлүүлэв.

Сайдын “Их гал түлж болохгүй. Утаа ихсэж байна. Дрон нисгэж, утаа их гаргаж байгаа айл өрхүүдийг хянана. Түүхий нүүрсийг их хэмжээгээр түлж байгаа нь утаа ихсэх шалтгаан болж байна” гэх зэрэг үйлдлүүд нь иргэдээ бүү хэл өөрсдөө доромжлуулаад зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүндэд ноцтой халдсан хэрэг гэнэ . Одоогоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүндэд ноцтой халдаж байгаа сайд бол Л.Халтар гэдгийг онцолж байна.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг “туух”-аас өөр аргагүйг дуулгасан. Тэгээд ч өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Зам тээврийн хөгжлийн дараагийн сайдын асуудлыг хэлэлцээд өнгөрсөн байна. Нэгэнт МАН-ын Удирдах зөвлөлөөр шинэ сайдын нэр хэлэлцэгдсэн бол Л.Халтарын хугацаа дуусгавар болж байна гэсэн үг. Өчигдрийн Удирдах зөвлөлийн хуралдаан хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн ч яах аргагүй Зам, тээврийн хөгжлийн сайдын асуудал руу халтирч ороод байсныг эх сурвалж хэлсэн. Тэгэхээр шинэ сайд ажлаа авахыг машид их яарч байна гэсэн үг. Тэгээд ч энэ Засгийн газраас 3-4 сайд явуулж байж засаг тогтвортой байх учраас тэдгээрийн тоонд гарцаагүй Л.Халтар сайд орчихоод байна. Нөгөө талаар эртний тохироо ёсоор Н.Энхбаяр ч өдөр шөнөгүй Зам, тээврийн яамыг нэхэж байгаа гэх.

Ядахад Л.Халтар сайдад огцрох шалтгаан мундахгүй бөгөөд шалтгаан нь маш амархан. Өнөөдөр ачаа тээврийн салбарт гарч байгаа гацааг тэр арилгахын төлөө явсангүй. Яваад ч хүч хүрсэнгүй. Ямар сайндаа арай дээрдүүлээд Шадар сайд С.Амарсайхан өөрөө явж байхав дээ. Гэвч нөхцөл байдал дээрдээгүй байна. Тэгээд ямар Л.Халтарын ажлыг Шадар нь, эсвэл Ерөнхий сайд нь өмнөөс нь хийлтэй биш явуулахаас өөр аргагүй. Тэгээд ч эх сурвалж зоригтой дуугарсан байх. За тэгээд Дархан, Улаанбаатар чиглэлийн замыг гацаасан гээд дурдаад байвал олон зүйл бий. Монгол Улсын зам тээврийн салбар ингэтлээ дор орж байсан түүх байхгүй. Гагцхүү Л.Халтар сайдын өнгөн дээр ийнхүү дампуурлаа гэдгийг зам тээврийн салбарынхан дуу нэгтэй баталж байна.

5
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл2

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

гэрэл
[172.68.11.93]
2 жилийн өмнө
Өөр ингэж сайд хийж адах хэн бгаан. Дархны замыг өмнө мөнгө идсэн баагийнуудийнхаа булхайг хурдан дарах гэж хам хум халтуурдаад дуусгана. Тэр нь 1, жилийн дараа гэхэд эвдрээд эхэлнэ. Ер нь ажил хийх гээд ужгирсан муу жишээтэй тэмцэхээр манай бүдүүн дарга нар өөрсдийн эрх ашиг нь хөндөгдөхөөр дандаа хүнийг харлуулна. Эрээний хилийн асуудал МАН-ы бүх дарга нарын үед хйгддэггүй байсан болхи технологитой холбоотой
Хариулах
Тээвэр
[172.69.45.134]
2 жилийн өмнө
Халтарыг нэг өдрийн өмнө ч болтугай огцруулах нь Монголын ард түмэнд л тустай. Арай л дэндлээ боож үхлээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ