Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ:
Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай. Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө.
Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог. Цаашид инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, "тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.