04 сарын 20, Бямба

АН: Ерөнхий сайд огцрох шаардлагаа хангасан

Нам
2 жилийн өмнө
АН: Ерөнхий сайд огцрох шаардлагаа хангасан

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Хүүхдийн мөнгийг зогсоовол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж Сангийн сайд хэлсэн байна лээ. Үүн дээр иргэд бухимдалтай байна. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл даргын анхан шатны шүүхийн тогтоол ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Гэм буруу нь тогтоогдсон уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь яасан бэ зэрэг нь энэ тогтоолоос харагдана. Бид тогтоол хүлээж байгаа. Хуулийн байгууллага хугацаандаа тогтоол гаргахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Бид Э.Бат-Үүл даргын гэм буруугийн талаар ярихгүй байгаа. Шүүх тогтооно.

Сүүлийн хоёр жил ковидизмын дарлал гарч ирлээ. Баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрох зэргийг Covid-19-ийн хуулиар хорьж, өчнөөн тэрбум төгрөг зарцууллаа. Үүний тун бага хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд чиглэлээ.

Цар тахлын эсрэг маш их мөнгийг үр ашиггүй зарцууллаа. Бид судалгаа, дүгнэлт хийж байгаа. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Олон оронд энэ хүүхдийн мөнгийг зөв зүйтэй ашигладаг. Манай гайгүй төслүүдийн ч нэг байсан. Гэтэл эрх баригчид болиулах, хүндрүүлэх гэж ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байна.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Баярсайхан

-Бид хотын утааг харж, мэдэрч байна. Монгол Улсад тохиолдож буй бүх сорилтод Ерөнхий сайд оролцож, зохицуулах ёстой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө бүх зүйлийн ард нуугдаж, хариуцлагаас зугтаж байна. Хариуцлагатай ажиллаж байгаа мэт харагдаж, Н.Уртнасанг явууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр нэгдсэн удирдлага алга. Д.Сумъяабазар технологи зөрчсөн гэсэн. Гэтэл үйлдвэрийн хүн нь зөрчөөгүй гэсэн. Утааг давж дийлэхийн тулд иргэдийг татан оруулах хэрэгтэй. Олон хаалганы цаана мөнгө угаалт болж байна.

Монголчууд гэр хороололдоо, утаатай шахмал түлшээ түлэг гэсэн хандлагатай байна. Шүүмжилж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлөх гэж оролдож байна. Ерөнхий сайд огцрох шаардлагаа хангасан гэж бид үзэж байгаа.

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ