03 сарын 29, Баасан

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

Засгийн газар
2 жилийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа
Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудад нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна.
 
Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм. Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна. Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөөд байна.
 
272648375_144982771244993_3464465064528100790_n
 
Ажлын хэсэг шинээр оюутны хотхон байгуулах 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр болов.
 
Хотхон байгуулагдсанаар цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-оор нэмэгдэнэ гэж үзэж байна. Их сургуулиудын хотхон байгуулахаас гадна орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх юм.
Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.
 
272520643_144983137911623_8296912259716726057_n
 
Тус аймагт ажиллах үеэр МСҮТ-үүдийн удирдлагатай уулзлаа. Дархан-Өргөө, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг. Политехникийн коллеж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 80 гаруй хувьтай байдаг байна. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв энэ сарын 1-нээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжээд байгаа юм.
 
272382016_144983041244966_4947645573936077119_n
Эх сурвалж: БШУЯ
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ