05 сарын 06, Даваа

Б.Бат-Эрдэнэ: Богд уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс 5,562 га-г хасаж, хамгаалалтын бүсэд нэмэх шийдвэр гарсан

Засгийн газар
2 жилийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Богд уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс 5,562 га-г хасаж, хамгаалалтын бүсэд нэмэх шийдвэр гарсан

БОАЖ-ын Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар томилогдсоны 100 хоног бол буйтай холбогдуулан тус яамнаас хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.

100 хоногийн хугацаанд 2023 оныг Монголд зочлох аялал жуулчлалын жил болгон зарлаж БНСУ-ын аялагчдыг визгүй хүлээн авах болж, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд олгогдсон газар олголтыг цэгцлэх зэрэг ажлуудыг хийснийг танилцуулгын эхэнд онцлов. 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын хэмжээнд хууль эрхзүйн орчны хувьд шийдвэрлэх хэрэгтэй нэг асуудал байгаа. Тусгай зөвшөөрлүүд үнэт цаасан дээр хэвлэгдэж гардаг. Үүнийг QR системд шилжүүлэх буюу бар кодоо хүлээгээд авчихвал зөвшөөрөл нь иргэнд хүргэгддэг хэлбэрт шилжинэ. Программчлал хийгдчихсэн байгаа.

Газар ашиглалтын тухайд, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд БОАЖ-ийн сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 2,014 иргэн, ААН-д нэгж талбар олгосон бөгөөд нийт 3,675.2 га талбайг өнөөдрийн байдлаар ашиглажээ.

Энэ нь хязгаарлалтын нийт бүсийнхээ 30%-тай тэнцэж байна. Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 1,404 иргэн, хуулийн этгээд нийт 3,649 га талбай эзэмшиж байна.

Уугуул иргэн болон бичил эко аялал жуулчлал зориулалтаар 610 иргэн 26.1 га талбай эзэмшиж байна. Үүнээс

  • Хан-Уул дүүрэгт 1,812 иргэн, хуулийн этгээд  2,337.6 га
  • Баянзүрх дүүрэгт 192 иргэн, хуулийн этгээд 1,267.2 га
  • Төв аймагт 10 иргэн, хуулийн этгээд 44.8 га газар талбай эзэмшиж байх жишээтэй.

Богдхан уулын дархан цаазат газар нийт 42,271.24 га нутаг дэвсгэртэй. Үүнээс,

  • Хязгаарлалтын бүс 12,035.09 га
  • Хамгаалалтын бүс нь 23,314.48 га
  • Онгон бүс нь А, Б буюу 6,921.66 га юм. 

ЮНЕСКО-д бүртгэгдсэн талбайн хэмжээ 41,650 га газар байдаг.

Хамгаалалтын бүсийг тэлэх шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт сайдын зөвлөл хуралдаж, хамгаалалтын бүсийг нийт 5,562 га газраар тэлэх буюу хязгаарлалтын бүсээс энэ хэмжээний га газрыг хасах шийдвэр гарсан. Өнөөдөр шүүхийн шатанд яваа 295 га газар, шүүхдээгүй байгаа 430 га газар энэ тоо хэмжээнд орсон. Жишээлбэл Соёмботой уулын орой доор гурван аж ахуйн нэгжид газар олгочихсон байгааг шууд цуцал гэж байгаа. Гэхдээ дүйцүүлэн өөр газар санал болгох байдал байх юм" гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ