04 сарын 16, Мягмар

Л.Халтар сайдаас болж Засгийн газар огцорно

Засгийн газар
1 жилийн өмнө
Л.Халтар сайдаас болж Засгийн газар огцорно

Нэгэнтээ ЗТХ-ийн сайд Л.Халтар “Үйлийн үрээр Дарханы замтай учирлаа" гэж билээ. Харин монголчууд ямар үйлийн үрээр Л.Халтар гэж ЗТХ-ийн сайдтай болчихов оо. Мань хүн чинь зам тээврийн салбарыг хөгжүүлэх сайд биш, хөмрөх саад байж. Тэр ч утгараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Л.Халтар сайдаасаа болж огцрох нь.

Энэ удаа нүүрс тээврийн жолооч нар түүний ажлын зохион байгуулалт, буруу менежментийн гайгаар хэдэн сараар амьдралаа залгуулах байтугай, ажлаа ч хийж чадахгүй гацчихаад байна. Арга ядахдаа асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд төв талбайд жагсахаар болсноо ч зарлалаа.

Уг нь “ковид-19”-өөс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000 машин хангалттай гарч байсан. Гэтэл сүүлийн хоёр жил орчмын хугацаанд урд хөршөөс шалтгаалан нам зогсох үе ч тохиосон. Гэхдээ л албаынхан аятайхан зохицуулаад өнөөг хүрч, Засгийн газар ЗТХ-ийн сайдыг бус Сангийн сайд болон ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгүүдийг ч удаа дараалан томилж ажиллуулж байв.

Тиймээс ч он гарсаар гуравдугаар сарын 9-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 176 автомашин гарсныг хамгийн олон машин гарлаа хэмээн алга ташиж" битүүхэн баясаж байх вэ дээ.

Цагтаа 1000-аар тоологдож байсан ч өнөөдөр 200 хүрэхгүй машин нүүрс тээвэр хийж байгаа нь зам тээврийн салбарын уялдаа холбоогүй, унхиагүй сайдтайг л баталж буй хэрэг.

Экспортын тээвэр гэдэг Монгол Улсын эдийн засгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тийм байтал өнөөг хүртэл экспортын тээвэр, тэр дундаа нүүрсний тээврийн зохицуулалтыг хийж чадахгүй байгаа Л.Халтарыг яаж ч бодлого зангидагч сайд гэж үнэлэх вэ дээ.

 

Эх сурвалж: Erennews.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:241

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн