04 сарын 25, Пүрэв

Л.Цэдэвсүрэн: Эцэг эхчүүдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгийн хоолны мөнгөний тодорхой хувийг даахыг дэмжсэн

Засгийн газар
1 жилийн өмнө
Л.Цэдэвсүрэн: Эцэг эхчүүдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгийн хоолны мөнгөний тодорхой хувийг даахыг дэмжсэн

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2475 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн мөнгө 3600 төгрөг байдаг. Тэгвэл үүний тодорхой хувийг эцэг эхчүүдээс гаргах саналыг дэвшүүлээд байгаа ба урьдчилсан судалгаагаар эцэг эхчүүдийн 70 гаруй хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Бид энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.

- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс авах асуудал яригдаад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Одоо мөрдөж байгаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний санхүүжилтийн тодорхой хэсгийг эцэг эхээс нь авч болно гэсэн заалт бий. Үүнийг одоогоор хэрэгжүүлдэггүй. Гэхдээ хэрэгжүүлэх гэж өмнө хэд хэдэн удаа оролдож байсан ч иргэдийн орлого, амьжиргааны түвшинтэй уялдуулах боломжгүй байсан талаарх асуудал УИХ-ын чуулганы үеэр хөндөгдөж яригдсан.

Өмнөх судалгаагаа сайжруулаад, цахимаар томоохон хэмжээний нээлттэй судалгааг авахаар төлөвлөж байна.

Одоо цэцэрлэгийн хүртээмжийг ялангуяа нийслэлд нэмэх асуудал нэлээн анхаарал татаж байна. Манай яамны харьяа, салбар агентлагууд энэ талаар эцэг эхчүүдээс санал авсан ба тэд хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг өгөх боломжтой гэсэн санал давамгайлсан үр дүн гарсан.

- Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь дэмжсэн бэ?
- Тэдний 70 гаруй хувь нь дэмжсэн үр дүнтэй байсан. Гэхдээ мэдээж хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн, ээж аав нь хөгжлийн бэрхшээлтэй бол авахгүй гэх мэт уян хатан зохицуулалт хийх ёстой. Мөн хоолны мөнгөний 50 хувь эсвэл 40, 30 хувийг эцэг эх даах боломжтой юу гэдгийг тооцоолон гаргана. Одоо байгаа цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө бага бөгөөд бид үүнийг хэрхэн нэмж, хүүхдүүдэд илчлэг, шим тэжээлтэй хоол өгөх вэ гэдгийг судалж байна. Мэдээж төрөөс бүх зардлыг 100 хувь даах нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй учир шийдлүүдийг ярилцаж байна.

- Ирэх хичээлийн шинэ жилээс хэрэгжих үү?
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар УИХ-ын тогтоол гарчихлаа. Засгийн газрын тогтоол удахгүй гарах ба энэ хүрээнд биднийг судалгаа хийх үүрэг өгсөн. Өмнөх судалгаагаа сайжруулаад, цахимаар томоохон хэмжээний нээлттэй судалгааг авахаар төлөвлөж байна. Тэдгээрийн үр дүнг харж байгаад шийдвэрээ гаргана.  

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ