04 сарын 20, Бямба

МАН: "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлнэ"

Нам
1 жилийн өмнө
МАН: "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлнэ"

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдөр намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн сард улс төрийн намууд, олон нийт, иргэдийн хөдөлгөөний зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагаа хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргаас захирамж болон ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн зүгээс гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүний үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Энэ асуудлыг МАН-ын бүлэг өнөөдөр авч хэлэлцэж, тодорхой шийдэл гаргалаа. Тодруулбал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн санал сонсох хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг улс орон даяар хийх нь зүйтэй гэсэн саналд хүрлээ. Хэрэв олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж болно" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ