04 сарын 20, Бямба

Данхар төрийн ёс зүйгүй албатуудыг явуулья

Бусад
1 жилийн өмнө
Данхар төрийн ёс зүйгүй албатуудыг явуулья

Төрийн албаны данхар бүтцийг хумьж, төсөв хэмнэж, босгыг нь өндөрсгөх тухай асуудал аль 11 жилийн өмнөөс яригдаж ирсэн. Угтаа бол чадвартай, чадалтай, сэтгэлтэй  нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошготой болсон гэхэд буруудахгүй. Ямар сайндаа УИХ-ын дарга Г.Занданшатар "Үнэнийг хэлэхэд төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт нэр төдий болсон. Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийн хүсэмжлэл болсон. Төрийн албанд ёс зүй байтугай сахилга хариуцлагын тухай ярих боломжгүй байгаа нь ч үнэн. Ёс зүйгээ умартсан хүн төрийг төлөөлөх эрхгүй" гэдгийг хүлээн зөвшөөрсөн удаатай. 

Нэгэн судалгаа дурдахад, 2010 онд 155 мянган төрийн албан хаагч байсан бол 2021 онд 208 мянгад хүрчээ.

Үүнийг задалбал,  улс төрийн албан тушаалтан 2010 онд 2900 байсан бол одоо 4100, захиргааны албан тушаалтан 2010 онд 15 мянга байсан бол 21 мянга, төрийн тусгай алба 28 мянга байсан бол одоо 45 мянга болжээ. Энэ хэрээр төрийн  хүртээмж сайжирсан уу гэвэл үгүй. Төрлийн алба данхайж, төрийн алба чанаргүйжсэн.  Хүнд сурталтай, шан харамж хардаг хэвээр. 2020 онд 1422 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан байх бөгөөд үүнээс 809 нь төрийн тусгай, 353 нь төрийн захиргааны, 260 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна.

Хамгийн сүүлд гэхэд Эмээлт захад үүссэн махны  асуудал нийгэмд “бүүм” тариад буй. МХЕГ-аас дотоод хяналт шалгалт хийхэд  тухайн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагч хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэж үзжээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Эмээлт захад хяналт шалгалт хийгээгүй Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилнө. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газрын  хариуцлагатай албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө, сэлгэнэ. Тэдэнд хариуцлага тооцно. Бүр цаашилбал хуулийн байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээ авна. Хариуцлагын тогтолцоон дээр үндэслэсэн зохион байгуулалтыг хийнэ. Хаа, хаанаа хяналт суларсан учраас тогтолцооны гажуудал үүссэн" гэдгийг  мэдэгдсэн.

Ерөнхийдөө бид төр нь иргэндээ, иргэн нь төрдөө итгэхээ больсон цаг үед  амьдарч байна. Учир нь иргэд “УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байгаа ч үйлчилдэггүй учраас төрд итгэх итгэл алдарсан” гэцгээх болжээ. 

Нэг хүнийг шийтгэхгүй үлдэхэд 7 хүнд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгдөг 

MPA PHOTO 2017-3804.jpg

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Эрхзүйн ухамсар гэдэг нь улс төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд бүх хүнд хууль адилхан үйлчилдэг гэдэгт итгэх итгэл юм. Иргэдийн төрд итгэх итгэл буурах нь хууль ёсыг сахихгүй, үл хүндэтгэх байдалд хүргэдэг. Нэг гэмт хэрэгтнийг шийтгэхгүй үлдэхэд цаана нь долоон хүнд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгдөг гэх олон улсын судалгаа бий. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй бол иргэдийн эрхзүйн ухамсарыг бууруулдаг. Хууль зөрчихөд бэлэн болгодог гэсэн үг. Тухайлбал, “УИХ-ын өндөр дээд албан тушаалтнууд хуулийг биелүүлэхгүй байхад би заавал биелүүлэх албагүй” гэх сэдэл төрүүлдэг. Товчхондоо буруутай этгээд нь шийтгэлээ хүлээх ёстой. Иргэдийн зүгээс нэг салбарт гаргасан алдааг нийтэд нь хамааруулж ойлгодог. Энэ нь тухайн салбарын системийг ганхуулдаг. Тиймээс иргэд эрхзүйн ухамсраа сулруулах нь аажимдаа маш их хор нөлөөтэй” гэв.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл хөрсөн дээр буух уу? 

Өдгөө төрийн 1194 байгууллагын ёс зүйн зөвлөлүүд  ажиллаж байна. Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм, журам хангалттай байдаг ч гэсэн түүнийг дагаж мөрдүүлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалт байхгүй. Тиймдээ ч төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан хууль үгүйлдэгдэж ирсэн. Тэгвэл өнөөдөр /2022.06.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Уг хууль батлагдвал төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болно. 

Уг хуулийн төслийн танилцуулгад "Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх төвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байгаа" талаар онцолжээ. 

Уг хуулиар:

  • Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо, Зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх харьяаллыг нарийвчлан тодорхойлжээ. 
  • Зөвлөл нь байгууллагын эрх бүхий албан тушаалтны томилсон албан хаагчийн ёс зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэх бол Ёс зүйн хороо нь энэ хуульд тусгайлан заасан албан тушаалтны ёс зүйтэй холбоотой гомдлыг харьяалан шийдвэрлэнэ.  
  • Харин Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүний ёс зүйтэй холбоотой гомдлыг УИХ-ын холбогдох Байнгын хороо хянан шийдвэрлэнэ. 
  • Албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор уучлалт гуйх, албан тушаалаас сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг заажээ. 
  • Төрийн албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчил, хүлээлгэсэн хариуцлагын талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх зэрэг  журмыг тусгасан байна. 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ