Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд өнөөдөр холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Автомат удирдлагатай тээвэрлэлтийг хийснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байгаа аж.
Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн "Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа энэ үед манай улс нүүрсний экспортыг богино хугацаанд яаралтай нэмэгдүүлэх шаардлага бий. Иймд автомат удирдлагатай нэмэлт тээвэрлэлт нь нэгэн шинэ гарц болж байна" хэмээн Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газрын ажилтан О.Бямбагэрэл хэллээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.