03 сарын 29, Баасан

Ч.Өнөрбаяр: Ажлаа хийж чадахгүй бол УИХ-ыг тартал нь тэмцэнэ

Нам
1 жилийн өмнө
Ч.Өнөрбаяр: Ажлаа хийж чадахгүй бол УИХ-ыг тартал нь тэмцэнэ

Ардчилсан намын 4:11 Мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, НБ-ийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн УИХ, Засгийн газар огцорч, улс төрийн хариуцлага хүлээх цаг болсон талаар мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Өнөөдөр Монгол Улсын гал тогоог барьж буй Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж гэдэг хоёр хүн рүү хандмаар байна. Энэ хоёр хүний нэг нь манай улсын гал тогоог, нөгөөх нь ураг тархийг нь барьж байна. Гэхдээ улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй гэдгийг одоог хүртэл ойлгоогүй байна. Та нар М.Энхболдыг тайзнаас нь буулгасан шиг Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн шиг улсыг удирдаж болохгүй. Энэ Засгийн газрын ухааны хөвч хоёр жил болохгүй хугацаанд тасарлаа. Хил гаалийг нээж эдийн засгийг идэвхжүүлэхэд ухаан зарах хэрэгтэй. Хувийн өс хонзонгоор ард түмний асуудлыг шийдэж болохгүй. Ухаан зарж чадахгүй бол ард түмэндээ гай болохгүй суудлаа тавьж өгөх хэрэгтэй. МАН боловсон хүчин, хүний нөөцөөр хахаж цацаж буйгаа гайхуулдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх аавын хүү алга уу. Ц.Нямдоржоос өөр гал тогоо барих хүн алга уу. Ц.Нямдорж шоронжсон хуулийг л хийж чаддаг хүн. Засгийн газрыг ажлыг нь хийлгүүлж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар гурав хүрэхгүй жилийн өмнө л нэмэлт, өөрчлөлт хийсэн шүү дээ. Ямар ч хуулийн төөл байхгүй тунхаг бичгээр ард түмний дунд таниулга хийж байна. Үндсэн хуульд ингэж хандаж болохгүй. Эрээний хил нээгдэхгүй байгаад Үндсэн хууль ямар буруутай вэ. Шатахууны үнэ өдөр тутам нэмэгдэж байгаад Үндсэн хууль ямар буруутай юм бэ. Ард түмний цалин хөлс үнэгүйдэж байгаад Үндсэн хууль ямар буруутай юм бэ. Тийм учраас бид одоо энэ Засгийн газрыг шахаж ажиллана. Ажлаа хийж чадахгүй бол УИХ-ыг тартал нь тэмцэнэ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ