03 сарын 29, Баасан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо

Ерөнхийлөгч
1 жилийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо.

Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив. Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.

Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана , чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна.

Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа. Мөн Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч  байгаа тухай ярилаа. Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч  хэлэв. Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Жамбын Гомбожавынд зочиллоо.

Тэрбээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим  нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ. Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв. “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн мөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ