04 сарын 25, Пүрэв

Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлав

Засгийн газар
1 жилийн өмнө
Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.

Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “БОАЖЯ-наас 2024 оныг Аялал жуулчлалын жил болгон зарлах ажлыг эхлүүлж, Монгол Улсыг гадаадад сурталчилах mongoliatravel.guide цахим платформыг бий болгож байгаа. Ингээд ГХЯ-аар дамжуулан Монгол Улсын цахим виз олгож дипломат төлөөлөгчийн газарт энэхүү платформыг нэвтрүүлж, цахимаар виз авсан жуулчин бүр Ерөнхий сайдын мэндчилгээг цахимаар хүргэх юм” гэв.

Монгол Улсад он гарсаар 73 мянган жуулчин ирсэн бөгөөд 70 мянган ам.долларын орлого орсон гэсэн судалгаа гарсныг тэрбээр онцоллоо.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегигүй явж ирсэн бөгөөд одоо энэхүү стратегийг боловсруулж буй аж. Энэ үеэр жуулчид Монгол Улсын мэдээ, мэдээллийг хайж олоход хүндрэлтэй байдаг гэдэг асуудал хөндөгдсөн байна. Тиймээс цахим платформ хөгжүүлж, Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг түгээхээс гадна соёл урлагийн тоглолт, үйл ажиллагааг танилцуулж, тасалбар шууд авах боломжийг бүрдүүлснээс гадна аялал жуулчлалын бүс нутаг, амралтын газруудын мэдээллийг нэмэлтээр оруулсан байна. Уг платформоос Монгол Улсын тухай мэдээллийг  англи, орос, хятад, испани, япон, солонгос, монгол хэлээр хүлээн авах боломжтой аж. Mongoliatravel.guide платформын хөгжүүлэлт хараахан дуусаагүй бөгөөд бүрэн дууссаны дараа Монголын түүх, хаадын тухай мэдээлэл, хотууд, хоол, соёл урлаг, түүх, соёлын дурсгалт газрын мэдээллийг оруулах аж.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ