04 сарын 24, Лхагва

Х.Нямбаатар: Стратегийн бүтээн байгуулалтад саад хийсэн этгээдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс гомдол гаргаж, шалгуулна

Засгийн газар
1 жилийн өмнө
Х.Нямбаатар: Стратегийн бүтээн байгуулалтад саад хийсэн этгээдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс гомдол гаргаж, шалгуулна

Засгийн газрын өнөөдрийг хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийг өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Сүүлийн 20-оод жил манайд стратегийн томоохон бүтээн байгуулалт ялангуяа донор орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн түвшинд стратегийн бүтээн байгуулалт явагддаггүй, гэрээлэгч улс орныхоо өмнө бид хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чаддаггүй нөхцөл бий.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпин даргад бичиг явуулж, үндсэндээ хоёр жил гаруйн хугацаатай тасалдуулсан байх жишээтэй.

Стратегийн бүтээн байгуулалт нь өөрөө улс орны эдийн засгийн хурдасгуур, хамгийн том хөшүүрэг нь байдаг. Гэтэл үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэг этгээд ямар нэг эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлох сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан" гэлээ.

Үргэлжлүүлэн "Сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт маш ихээр бүртгэгдэж, гэмт хэргийн төрөл өөрчлөгдөж байна. Ялангуяа цахим орчин дахь залилан, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд гарч байна. Өсвөр насны болон бага насны хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, бүр цаашлаад биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулагдаж байна. Иймд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг таслах зогсоох чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан" гэдгийг нэмж хэллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ