04 сарын 19, Баасан

Ван И: Хятадын Засгийн газар Хятад Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа

УИХ
1 жилийн өмнө
Ван И: Хятадын Засгийн газар Хятад Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж байна.

Уг хэлэлцээр Төрийн ордонд болж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ

“Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” төлөвлөгөөний суурь нөхцөлийг бүрдүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь зургаан чиглэлийг хамруулж байгаагаас боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг онцолж байна.

Эдгээрийн амжилттай хэрэгжүүлбэл боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ хоёр дахин өснө. Эрчим хүчний чадал 2,5 дахин нэмэгдэж хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөлүүд бүрдэх юм. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр нэмэгдэж, ДНБ хоёр дахин томорно. Энэ оны нэгдүгээр улирлын 3 тэрбум ам.долларт 3,8 хувь буурсан. Цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, үнийн өсөлт, тээвэр логистикийн доголдол, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл үргэлжилсээр байна. Энэ нь тээвэр логистикийн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлын өнөөгийн нөхцөлтэй шууд холбоотой” гэсэн юм.

Хариуд нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И “Өчигдөр Ерөнхий сайдтай өргөн асуудлаар санал солилцсон.

Хятадын Засгийн газар бол Хятад Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа.

Хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын Тайвань, Шинжаан, Төвд зэрэг дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ дахин нотолсон. Үүнийг сайшааж байна.

Монгол улсын улстөр тогтвортой байж, эдийн засгийн дэмжлэг үзүүлж Монголын ард түмний өөрийн сонгосон замд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Цар тахлын бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

No photo description available.

May be an image of 2 people and people standing

Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа 2050 хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хятад улс бол танай найдвартай урт хугацааны түнш байх болно” гэлээ.   

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ