09 сарын 26, Даваа

"Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон"

УИХ
1 сарын өмнө
"Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон"

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антониу Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антониу Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш болохыг онцлон тэмдэглэв.

jwiuzj_imported_image_x974

Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг баримжаалах түүхэн сонголтоо 1990-ээд онд хийснээс хойш эв санааны нэгдлийг эрхэмлэсэн парламентын ардчилал, нээлттэй зах зээл, хүний эрх  болон хуулийн засаглалыг цогцлоохын төлөө ажиллаж ирлээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улс олон талт олон улсын 306 гэрээ, үүний дотор хүний эрхийн үндсэн 8 гэрээ, тэдгээрийн нэмэлт 9 протокол, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь 8 конвенцод нэгдэж орсон. Манай улс эдгээр олон талт олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлого үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж байгааг дурдав.

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байхаа зарлаж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон.

Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Парламентаас батлан гаргах хууль тогтоомжид иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан  өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

xntix2_imported_image_x974

Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаарх санаачилгыг дэмжин ажиллахыг хүсэв.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн гаргасан Гэр бүлийн хүчирхийлэл болон КОВИД-19 цар тахалтай тэмцэх уриалгыг Монгол Улс дэмжиж, Анд нөхдийн бүлгийг зарим улстай хамтран байгуулж, үндсэн санаачлагчаар ажиллаж байна.

Энэ хүрээнд парламентаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаар сонсголыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антониу Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс болохыг тэмдэглэв.

wjcyjs_imported_image_x974

Мөн Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг онцолсон. Тэрбээр цар тахал, олон улсын нөхцөл байдлын улмаас хилийн хорио дэглэм тогтож, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй цаг үед Монгол Улсын төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Ноён Антониу Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нь монгол хүн бүрийн дэлхий дахины байгаль орчныг хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй чухал үйл хэрэг болохыг цохон тэмдэглэлээ.

lli9fd_imported_image_x974

Түүнчлэн Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энх тайвныг эрхэмлэгч улс. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүн байлцлаа.

Ташрамд тэмдэглэхэд, Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна уу?

Нийт санал:41

Видео

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч