03 сарын 29, Баасан

Нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргана

Нийслэл
1 жилийн өмнө
Нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг дангаар үйлдвэрлэж байна. 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 27 жилийн дараа нийслэл хотод эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах боломж бүрдсэн билээ. Энэхүү шинэчлэлийн дагуу нийслэлийн өмчийн хөрөнгө, ялангуяа нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргах шаардлагатай болсон. Энэ хүрээнд “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-тай хамтран ажиллахаар болсонд таатай байна” хэмээлээ.

“Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лим нийслэлийн өмчийн хөрөнгийн үнэлгээг гаргах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтрах,  дэлхийн хотуудын туршлагыг судлах, цахим шилжилт, хог хаягдлын менежмент зэрэг олон салбарт дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудын талаар судлахаар тохирлоо.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ