04 сарын 25, Пүрэв

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дизелийн түлшний асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

Засгийн газар
1 жилийн өмнө
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дизелийн түлшний асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дизелийн түлшний асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80,000 тонн. Үүний 60 хувийг ОХУ-ын "Роснефть" компани нийлүүлдэг бол үлдсэн 40 хувийг бусад худалдааны компаниуд нийлүүлдэг. "Роснефть" компанийн нийлүүлэлт хэвийн байгаа.

ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор трэйд компаниудын үйл ажиллагааг нэлээд хязгаарласан байгаа. Энэ шалтгааны улмаас дизель түлшний түр зуурын хомсдол өнгөрсөн өдрүүдэд үүслээ. 

Хоёр дахь үндсэн шалтгаан нь зуны түлшнээс өвлийнхөд шилжих процессоос шалтгаалаад манай улсад дизель түлш нийлүүлдэг Ангарскийн үйлдвэрт долоон хоногийн завсар бий болсон. 

Гуравдугаарт ОХУ-ын дотоод асуудлаас шалтгаалан дизелийн түлшний эрэлт энэ саруудад жилийн дунджаас маш их хэмжээгээр нэмэгдсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ дизель, бензиний хомсдолд орж байгаа нь Монгол Улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

"Роснефть" компани түлшний нийлүүлэлтээ гэрээнд заасан хэмжээгээрээ өгч байгаа. Арваннэгдүгээр сард 48,000 тонн түлш нийлүүлэх гэрээтэй. Тус компанид хүсэлт тавьсны үр дүнд 67,000 тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

ОХУ-аас 19,000 тонн дизель түлш замдаа ирж яваа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дизелийн түлшний нөөц 11 хоног буюу 27,800 тонн. Нөөцөд манай улсын бүх ШТС-д байгаа шатахуун, Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар хот руу ирж байгаа бүх шатахуун ордог.

Цаашдаа яах вэ гэдэг асуулт гарна.

Арванхоёрдугаар сард "Роснефть" компаниас 83,000 тонн дизелийн түлш авах гэрээ байгуулсан. Тодруулбал трэйд компаниудаар дамжихгүй, Ангарский болон Нижний Вортокский үйлдвэрээс ачигдаж ирнэ.

Ирэх сард бүх зүйл хэвийн болно. "Роснефть" компани нийлүүлэлтийг цаг хугацаанд нь нийлүүлэхээ мэдэгдсэн.

Дизелийн түлш 12 дугаар сард хямдрах боломжтой гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү 

https://fb.watch/g-MdPu_Hd0/ 

 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ