05 сарын 04, Бямба

"Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан. Тэрбээр хагалгаанд орохоор БНСУ руу явсан"

Бусад
1 жилийн өмнө
"Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан. Тэрбээр хагалгаанд орохоор БНСУ руу явсан"

"Нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гараад зугтаажээ" гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өгөөд буй.

Харин эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан байна. Тэрбээр БНСУ-д биеэ эмчлүүлэхээр буюу төлөвлөсөн байсан хагалгаанд орохоор явжээ.

Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.

14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.

2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн АТГ-аас байцаалт аваад байгаа билээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ