05 сарын 05, Ням

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөгийн тогтолцоог өөрчлөхөд бидэнд гурван сонголт байна

Бусад
1 жилийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Өнөөгийн тогтолцоог өөрчлөхөд бидэнд гурван сонголт байна

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар оролцож, үг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. 1990 оны хувьсгалаас хойш бид 30 жилийг өнгөрөөлөө.         

Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ би шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасайн гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхий сайд шүгэл үлээгч болсон ч хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хөгжлийн банканд нэр холбогдсон хүмүүс яасан билээ? Нүүрсний хулгайтай холбоотой гээд 5 УИХ-ын гишүүний нэрийг зарлахад өнөөдүүл нь "Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ" гэсэн. Одоо тэдгээр гишүүд "ЭТТ" ХК-ийн хувьцааг иргэдэд тараах тухай ярьж байна. Энэ компани алдагдалтай, өртэй компани шүү дээ.  Би өмнө нь Ерөнхий сайд том эрх мэдэлтэй гэж харддаг байв. Гэтэл Ерөнхийлөгч нарт ихээхэн эрх мэдэл байжээ. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол одоогийн тогтолцооноос ямар ч үр дүн гарахгүй, хана тулчихлаа. Үндсэн хуулиа засахаар өөр аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэсэн сонголтууд байна.        

Иргэн, Ардын их хурлын төлөөлөгч асан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Ламжав: Манай улс авлигын тогтолцоо руу гулсан орлоо. Үүнд засгийн эрхийг авахын төлөө улайрсан, одоо эрх мэдэлд хүрсэн хүмүүс буруутай. Үндсэн хуулийн улмаас энэ байдалд хүрсэн нь үнэн ч Үндсэн хуулийн нөлөө маш бага. Баахан ярианаас өөр юмгүй, урагш ахихгүй хоцрох вий гэж би болгоомжилж байна. Өнөөдрийн хурал ийм халуун болно гэж би бодсонгүй. Манай улсад үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хийсэн гэрээг УИХ батлах ёстой. Гэтэл ийм биш болсон талаар Ерөнхий сайд сая илтгэлдээ дурдлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үүнд УИХ манлайлах нь зөв. Бүх ард түмний санал асуулга явуулж болно. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Саяхан хөл бөмбөгийн ДАШТ болж өнгөрлөө. Бүх дүрэм тодорхой байсан тул ямар ч маргаан гарсангүй. Бид орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.        

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар: Та нар өнөөдрийг хүртэл дандаа хүнтэй тэмцсэн. Н.Энхбаярыг явуулбал гоё болно гэсэн. М.Энхболдыг хөөвөл сайхан болно гэсэн. Гэтэл өнөөдөр ямар байна вэ? Тогтолцоогоо өөрчлөх цаг  болсон. Намайг Ерөнхий сайдын хүн гэж ярьдаг. Гэтэл надад лайваас өөр нөхөр алга. МҮОНРТ болон сэтгүүлчид надаас ярилцлага авахгүй байна. Надад ярих боломж олгооч. -

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын тэргүүн Т.Амарзаяа: Өнгөрсөн онд хоёр том жагсаал болсон. Залуучууд буюу 18-35 насныхан жагсаж, ажлаа хийхийг шаардсан. Хэн ч УИХ тар гээгүй. Бид та бүхнээс хариуцлага тооцохыг л шаардсан. Гэтэл өнөөдрийн энэ хуралд залуус цөөн оролцож байна. Та нар залуусын нэр барьж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна. Харин Улс төрийн намын тухай хуулиа хурдан батлаач ээ. Авлига нам дамжин явдгийг бүгд мэдэж байна. Мөн ямар хэргийн баримт ил болж, ямар нь далд өрнөдөг юм бэ? Бүх зүйл сценарын дагуу болж байгааг бид харж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

ард
[172.69.252.134]
1 жилийн өмнө
ОДООГИН ТОГТОЛЦООГ МАН АН 30 ГАРУЙ ЖИЛ БАРЬЖ ӨДИЙ ХҮРТЭЛ ЯВЖ ИРЛЭЭ ЭНЭ ТОГТОЛЦОО БУРУУ ГЭДГИЙГ БҮГД Л ЯРЬЖ БАЙНА ОДОО ЭНЭ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ БАЙГААД ЯМАР НЭГЭН НАМААС ХАМААРАЛГҮЙ ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ЦОО ШИНЭЭР БИЙ БОЛГОЁ Л ДОО ТЭГЖ ЗОРИГТОЙ ХӨДЛӨЖ БАЙЖ ТӨР ЗАСАГ МААНЬ ЗӨВ ЗАМДАА ХӨГЖНӨ...
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ