03 сарын 27, Даваа

Ж.Ганбат: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломжгүй

Засгийн газар
1 сарын өмнө
Ж.Ганбат: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломжгүй

Иргэд Цагаан сараас өмнө “Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашиг тараахыг шаардаж, хэвлэлийн хурал хийж, суулт зарлаад удаж байгаа.

Тэгвэл иргэдийн шаардлагыг биелүүлж Цагаан сараас өмнө иргэдэд "Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах боломжтой эсэх талаар тус компанид Засгийн газраас томилсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тайлбар хийлээ.

Тэрээр “Эрдэнэс Тавантолгой компаниас ногдол ашиг тараах боломжгүй байна. Компани ирэх дөрөвдүгээр сард 400, наймдугаар сард 100 гээд нийт 500 тэрбумын бондын өрийг төлөх ёстой. Үүнийг бид хугацаанд нь төлөх үүрэгтэй. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани ковидын үед мөнгийг нь аваад дараа нүүрс нийлүүлэх гэрээтэй 400-603 сая ам.долларын өр байна. Мөн компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой угаах үйлдвэрийн төсөл, ус, төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай 1.7 их наяд төгрөгийг бид энэ онд санхүүжүүлэх ёстой. Тиймээс бид иргэдэд ногдол ашиг тараах боломжгүй нөхцөл байдалтай байна. Компанийн үр ашгийг сайжруулсны дараа ногдол ашиг тараах асуудлыг ярьж болно” гэсэн юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

ард
[172.69.252.140]
1 сарын өмнө
Эд нарт боломжтой юм ер нь байдаг юм уу, чадахгүй болохгүй л гэсэн хүмүүс байх юм...
Хариулах

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа