04 сарын 26, Баасан

Д.Тогтохсүрэн: Прокуророос гишүүдийн асуудлыг оруулж ирвэл ээлжит бус зарлана

Нам
1 жилийн өмнө
Д.Тогтохсүрэн: Прокуророос гишүүдийн асуудлыг оруулж ирвэл ээлжит бус зарлана

УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татсан, прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Их хуралд оруулсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл цаг үеийн зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс хариулт авлаа.

-Нэр бүхий Их хурлын гишүүдийн бүрэн эрхийг дүтгэлзүүлэх саналыг прокурор Их хуралд өргөн барьсан уу. Хэрвээ оруулж ирвэл хэлэлцэх дэг нь ямар байдаг вэ?

-Одоогоор Их хуралд оруулж ирсэн нэг ч гишүүнийн асуудал алга. Хэрвээ прокуророос албан ёсоор санал Их хуралд оруулж ирвэл чуулган завсарласан байгаа учраас УИХ-ын дарга тав хоногийн дотор ээлжит бус чуулган зарлах хуультай.

-Нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийн асуудлаар бүлэг улс төрийн ямар нэгэн шийдвэр гаргах уу. Ер нь хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн асуудлыг бүлэг хэлэлцсэн үү?

-Манайхан шалгуулаад явж байгаа. Зарим нь шалгуулаад гэмт хэрэгт холбогдолгүй гэдэг бичгээ авсан байналээ. Б.Баттөмөр гишүүн нүүрсний тав гээд явж байсан. Тэгсэн албан ёсны мөрдөх байгууллагад шалгуулаад ямар нэгэн асуудал тогтоогдоогүй гэдэг бичиг авчихсан явж байналээ. Надад харуулсан.

-Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн. Цаашдаа ч хэд хэдэн гишүүн хүсэлтээрээ бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэрвээ нэг биш гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаад эхэлбэл намын бүлэг ямар бодлого баримтлах вэ. Их хурал хугацаанаасаа өмнө тарна ч гэдэг юм уу асуудлыг хөндөх үү?

-Тийм асуудал байхгүй. Ер нь Их хурал хугацаанаасаа өмнө тарна гэдэг асуудал огт байхгүй. Гишүүдийн шалгуулж байгаа нь сайн. Шалгагдаж байх явцдаа бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулъя гэдгийг үгүйсгэх аргагүй. Хувь хүний санал. Тиймээс энэ бүхэн явдаг зарчмаараа л явна.

-Ж.Мөнбат гишүүний бүрэн эрхийг түдгэлзэх саналыг Их хурал хүлээгээд авчихвал нөхөн сонгуулийн асуудал яригдах уу?

-Нөхөн сонгууль гишүүний саналыг хүлээж авсны дараа л яригдана. Өөрөө хууль эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ шийдвэр гарснаас хойш тоологдож эхэлнэ. Нэг жилийн дотор нөхөн сонгууль явуулах хуулийн хугацаатай.

-Ер нь ээлжит бус чуулган хуралдуулах уу. “Зөвлөлдөн шийдье” санал асуулгын дүнг Их хуралд танилцуулах ёстой шүү дээ?

-Одоогоор ээлжит бус чуулган зарлана гэсэн төлөвлөгөө байхгүй байгаа. Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат энэ сарын 14,15-нд болно. Санал асуулгаа явуулаад, саналаа аваад, нэгтгээд Их хуралд саналаа ирүүлнэ. Зөвлөлдөх зөвлөл зөвлөмж өгдөг байгууллага. Тиймээс Их хурал зөвлөмжийг нь яах вэ гэдгээ ярина. Үүнийг ээлжит чуулганы үед ярих бүрэн боломжтой.

-МАН шинэ Үндсэн хууль батлах санаархал байна гэсэн хардлага нийгэмд бий болчихлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ж.Мөнхбат гишүүн шинэ Үндсэн хууль батална гэсэн санал гаргаснаас болж Зөвлөлдөх зөвлөлийн нэг гишүүн зөвлөлөөс гарсан.

-Бид шинэ Үндсэн хууль гэдэг ойлголт огт яриагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн л асуудлыг ярьж байгаа. Тэр дундаа парламентын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хөндөж байгаа. Түүнээс шинэ Үндсэн хууль хийе, төрийн тогтолцоог өөрчилье гэдэг асуудал яриагүй. Саналын түвшинд хүмүүсийн ярьж байгаа зүйл бол бий.

 

Эх сурвалж: Itoim.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ