03 сарын 27, Даваа

Х.Баттулга: Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг би өөрөө хариуцвал босгож чадна

УИХ
1 сарын өмнө
Х.Баттулга: Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг би өөрөө хариуцвал босгож чадна

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд  үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж байна.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс:

  • Судалгаа шинжилгээний ажилд- 6 297.2 сая төгрөг буюу 6.3 тэрбум орчим төгрөг
  • Хуулийн зөвлөх үйлчилгээнд- 604.8 сая төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 87.1 хувийг эзэлж байна.

Гэвч хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил байна. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэж тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонсголд оролцож, өөр байр сууриа хэллээ.

Х.Баттулга, Энэ яг юу нь болохгүй байгаа юм бэ? Би ер ойлгохгүй байна. Засгийн газрын бодлогын хүрээнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн.
Энэ ажилд 5 тэрбум орчим долларын хөрөнгө оруулах ёстой. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг санхүүжүүлнэ. Үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн.

35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн. Энэ бол тийм амар ажил биш. Дэд бүтэц буюу логистик, авто зам, төмөр замаа барьсан. Усаа олсон. Юун татан буулгах асуудлыг яриад байна вэ? Энэ ажлыг би өөрөө хариуцаад ажиллавал босгож чадна. Би Монгол Улсад аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хэвээр байдаг. Энэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. 

Монголчууд Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үйлдвэр байгуулах гэж ажилласан оролдлого шүү. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй.

2015 оноос хойш энэ төслийг АТГ-аас шалгаад олон хүнийг шоронд хийсэн. Тэр үед ажиллаж байсан бүх хөрөнгө оруулагчийг бутаргаад явуулсан. Одоо тэгээд яах вэ? Ажлын байрыг массаар нь бий болгодог зүйл бол аж үйлдвэр шүү! Уулзаад ярья л даа, хэдхэн монголчууд асуудлаа ойлголцоод ажлаа явуулж болдоггүй юм уу? гэв. 

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн аргаар ажиллаж байсан Х.Золжаргал, Энэ асуудлыг 2016-2017 онд АТГ-аас шалгасан.  Шинжээчийн бичсэн дүгнэлт дутуу дулимаг байна. Газрын хөлс нь гулсалттай байна гэсэн нөхцөлөөр газар нь солигдсон. Би АТГ-т байцаагдаж байх үедээ мэдүүлэг өгч байсан. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа