03 сарын 27, Даваа

"Турк, Сири улсад мах, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бараа бүтээгдэхүүний туслалцаа үзүүлнэ""

Засгийн газар
1 сарын өмнө
"Турк, Сири улсад мах, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бараа бүтээгдэхүүний туслалцаа үзүүлнэ""

Шадар сайд С.Амарсайхан: 

"Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. 

Эмч сувилагч нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бараа бүтээгдэхүүний туслалцааг Турк болон Сири улсад давхар үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэлээ.

Тухайлбал, майхан сав, хөнжил гудас, хувцас, хоол хүнс, лаа, чүдэнз гэх мэт бүх бараа бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа. Тэр дундаа махан нөөц, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ" гэв.

Тусламжийн бараа бүтээгдэхүүнээ аваад, 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг  тусгай үүргийн нислэгээр өнөөдөр /2023.02.08/ өглөө ниссэн.

Турк улсын холбогдох байгууллагуудаас ГХЯ мэдээлэл авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоёр иргэнтэй холбогдсон ба эрсдэл байхгүй мэдээлсэн. Иргэд аж ахуйн нэгж дэмжлэг туслалцаа үзүүлэх бол тодорхой зохион байгуулалт хийж, хамтарч ажиллах боломжтой. Сири улсад ачаа бараа хүргэх ажлыг Гадаад харилцааны яам зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Турк улсад 6,000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Хоёр иргэнтэй холбогдсон. Газар хөдлөлт болсон бүс нутагт монгол иргэн оршин суудаггүй. Нэг иргэний зардлыг төлөөд, Истанбул хот руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар өөртэй нь тохирсон" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа