03 сарын 27, Даваа

Х.Нямбаатар сайд Жорж Ченд хариуцлага тооцуулах тухай албан бичгээ өнөөдөр илгээжээ

Засгийн газар
1 сарын өмнө
Х.Нямбаатар сайд Жорж Ченд хариуцлага тооцуулах тухай албан бичгээ өнөөдөр илгээжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Азийг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэхээр албан бичиг илгээнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ "Ирэх даваа гаригт албан бичгээ илгээнэ" гэсэн юм. Гэвч тэрээр албан бичгээ өнөөдөр илгээжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар хэлэхдээ "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэсэн албан бичгийг ирэх нэг дэх өдөр Facebook компани руу явуулах гэж байгаа. Тэр хүн надтай өнгөрсөн есдүгээр сард уулзсан. Уулзаад хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гэсэн. Арванэгдүгээр ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Гэтэл намайг хамгийн худалч хүн гэж хэлсэн байна лээ. Надтай уулзсан ярианых нь проткол байгаа. 2:30 минутын ярианы бичлэг. Мань хүн бүр айхтар айхтар юм ярьсан байгаа. Намайг худалч гэж хэлсэн нь хамаагүй. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.

Хоёрдугаарт Facebook компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл оролцохын дээдээр оролцсон. Төрийн зарим албан хаагч руу дарамталсан имэйл явуулсан. Тиймээс эхний ээлжид Жорж Ченийг ажлаас хал, надаас уучлалт гуй гэсэн албан бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь протколыг бүгдийг нь хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэсэн юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа