03 сарын 27, Даваа

Х.Нямбаатар: Авлигатай тэмцэх "Таван Ш" арга хэмжээг хэрэгжүүлнэ

Засгийн газар
1 сарын өмнө
Х.Нямбаатар: Авлигатай тэмцэх "Таван Ш" арга хэмжээг хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан тогтоол баталлаа. Авлигатай тэмцэх жил болгон зарласан зорилтын хүрээнд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт энэ чиглэлээр хийж болох ажлуудыг албан даалгавар болгож өгсөн. Үүнийг хавсралтаар баталсан. Энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хилийн үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар Монгол Улсын ДНБ-ийг 55 их наядад хүргэх боломжтой гэж үзсэн. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллароос дээш гарах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Тогтоолын төслийг боловсруулахдаа авлигатайгаа амжилттай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудын туршлагыг судалсан. Олон улсын туршлагад гурван чухал зүйл байдаг.

Нэгдүгээрт, авлигатайгаа тэмцэх чин хүсэл эрмэлзлэл,

Хоёрдугаарт, олон нийтийн дэмжлэг,

Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо.

Авлигатай тэмцэх чиглэлээр "Таван Ш" гэсэн үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа. 

Нэгдүгээрт, Шүгэл үлээх үйл ажиллагааг идэвхжүүлэх. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулна. 

Хоёрдугаарт, Шүүр хэмээх ажиллагаааг зохион байгуулна. Улс төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, шүүрдэн хөөх ажлыг зохион байгуулна. Мөн авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хэргийг шалгах үйл ажиллагааг хүний эрхийн зөрчил гаргалгүйгээр эрчимжүүлнэ. 

Гуравдугаарт, Шувуу ажиллагааг зохион байгуулна. Сонсогдох байдал нь хүмүүст содон байгаа байх. Энэ авлига албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан гадаадад байгаа этгээдүүдийг эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд авч ирж шалгана.

Дөрөвдүгээрт, Шилжүүлэн авах ажиллагаа. Энэ бол гадаадад нуусан хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахыг хэлж байгаа юм. Мөн гэмт хэргийн замаар хураагдсан орлого, эд хөрөнгийг хэрхэн улсын орлого болгож хэрхэн зарцуулах чиглэлээр хууль батална. 

Тавдугаарт, Шилэн байх ажиллагааг зохион байгуулна. Энэ хүрээнд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг оны эхний хагаст сольж сайжруулна. УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд буй Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хуулийг яаралтай батлуулна. Төрийн өмчит компанийн бүр дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь томилно " гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа