03 сарын 27, Даваа

Хөгжлийн банкны сонсголд Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарыг гэрчээр дуудна

УИХ
22 өдрийн өмнө
Хөгжлийн банкны сонсголд Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарыг гэрчээр дуудна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гуравдугаар сарын 13-17-нд болох Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар өнөөдөр /2023.03.06/ мэдээлэл хийлээ.

 Тэрбээр "Хөгжлийн Банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол болох гэж байна. Төгсгөлийн буюу нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол МҮОНТ шууд дамжуулна. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн Банкны эх үүсвэртэй 2,542 зээлийн асуудлыг ярина. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдах юм. Жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийнэ. Мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина гэсэн үг. Тухайн хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж ярина" гэлээ. 

Түүнчлэн "Хөгжлийн Банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүнийг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудах юм" гэх мэдээллийг өглөө. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа