03 сарын 27, Даваа

Л.Гантөмөр: Энэ сарын дундуур намын бүтэц, удирдлагуудын асуудлыг шийднэ

Нам
21 өдрийн өмнө
Л.Гантөмөр: Энэ сарын дундуур намын бүтэц, удирдлагуудын асуудлыг шийднэ

Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн. Шинээр бүртгэгдсэн дарга удирдлагын багаа хараахан бүрдүүлээгүй байгаа.

Одоогоор хуульч, Ч.Өнөрбаяр Дээд шүүхэд бүртгэгдсэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Түүнийг генсекеер сонгоогүй, харин анх “нийлэхдээ” л тэрээр энэ албан тушаалд очсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ажиллаж байхад хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ. Нэг үгээр хэлбэл, Ч.Өнөрбаярыг Ц.Элбэгдорж гэж харахад хол зөрөхгүй болов уу. Түүнийг генсек хэвээр үлдээвэл Ардчилсан нам дахь Ц.Элбэгдоржийн нөлөө төдий хэмжээгээр байна гэсэн үг. Энэ мэт фракц бүрээс тодорхой албан тушаалд томилох бололтой.

АН-ын дарга Л.Гантөмөр удирдлагын багаа хэзээ, хэрхэн бүрдүүлэх талаар өөрөөс нь тодруулсан юм. Тэрээр “Ардчилсан намын хувьд яаж шинэчлэгдэх вэ гэдэг бидний хамгийн том асуудал болж хувирч байна. Бид Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулиа шинэчлээд улс төрийн намаа шинэчлэх цаг болсон. Хуучин социалист, коммунист системийн улс төрийн намын араг ясыг аваад яваад байгаа. Бүтэц нь тийм. Наад зах нь 20,30 хүн ажил хийгээд 21 аймагт Хэрэг эрхлэх газар ажиллахад жилд тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Нэг үгээр хэлбэл, хуучин нийгмийн бүтцэд таарсан намыг чирч явж байгаа нь үнэхээр хоцрогдож байна. Тиймээс Ардчилсан нам олон нийт рүү гардаг бүтэц хийнэ. Жишээлбэл, түгжрэлийг шийдэх, утаа, ядуурал, ажилгүйдлийг алга болгох бүтцийг нам дээрээ хийнэ. Манай намын шинэчлэлийн хэлэлцүүлэг одоо явж байгаа. Хэлэлцүүлэг гуравдугаар сарын 10-д гэхэд ерөнхий дүр зураг нь гараад ирнэ. Үүний дараа бид бүтэц, зохион байгуулалтын асуудлаа ярина. Түүнтэй холбоотой удирдлагуудын асуудлыг шийднэ” гэсэн юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа